Атаархмаар ажилтай бүсгүй

Хуучирсан мэдээ: 2015.05.06-нд нийтлэгдсэн

Атаархмаар ажилтай бүсгүй

-Люкс буудлуудаар орон  тэндээсээ мөнгө олдог дэлхийн шилдэг гэмээр ажилтай бүсгүйтэй танилц-

Амралтаа авах өдрөө тоолсоор бид ажилдаа зүтгэсээр л явцгаадаг. Гэтэл үргэлжийн амарч, тэрүүгээрээ мөнгө хөрөнгөө босгоод байдаг хүн байх ажээ. Өдгөө 29 настай Рианнон Тейлор гэдэг австрали бүсгүй дэлхийн шилдэг буудлуудаар хэсэн тэдний зургийг авч тайлбар бичиж өөрийн Instagram ба хувийн  In Bed With Me блогтоо тавьдаг. Энэ ажлаараа тэр муугүй мөнгө олдог ажээ.


 
Фото: inbedwith.me

Рианнон гэдэг гэрэл зурагчин, сэтгүүлч бүсгүйн шүүмж олны дунд маш алдартай. Буудлууд түүнтэй хамтран ажиллах дуртай. Үйлчлүүлэгчид хэрэгтэй бүгдийг тэр зурагтай сонирхолтойгоор буулгаж чаддаг.


 
Фото: inbedwith.me

Зөөлөн гоё ор, усан сангийн  усны хэм,  өгсөн амтлаг хоол гээд л  буудлын бүхий л зүйлс бүсгүйн хараанаас нуугдаж чадахгүй. Тэрээр энэ бүх деталийг “амттайхнаар” гэрэл зурагтаа буулгадаг увидастай.
 

 

Фото: inbedwith.me

Тэрээр блогчин болохоосоо өмнө  зургийн аппараттай нөхөрлөсөн юм. Рианнон долоон жилийн турш гэрэл зурагчин хийжээ. Тэр нь л трэвел аж үйлдвэрийнхэнтэй түүнийг холбожээ.
 

Фото: inbedwith.me

Рианнон  Instagram-даа 15,4 мянган дэмжигчидтэй. Энэ бүгдийг тэрээр олон нийтийн сүлжээний аккаунтдаасаа эхлүүлээд дараа нь In Bed With Me веб-сайтыг нээж шилдэг буудлуудыг хайгчдад туслах болжээ.
 

Фото: inbedwith.me

Мельбурн хотод амьдардаг энэ бүсгүй буудлын эздийн урилгаар маш олон буудлаар ороод амжжээ. Мөн тэрээр жуулчлалын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг олон компаниас захиалга аван хамтардаг. Тэдний барааг өөрийн Instagram-аар сурталчилж, мэдээж мөнгө авна.
 

Фото: inbedwith.me

Рианноны гэрэл зургийн дуранд усан сангийн усны гялбаа, өргөн орны  хажуугийн дэгжин  шөнийн гэрлүүд, оронд авчирсан өглөөний хоол мэтийн  гоё, чухал  аахар шаахар зүйлс буусан харагдана.
 

Фото: inbedwith.me

Өнөөдөр тэрээр Майамид, маргааш нь Бали аралд…
 

Фото: inbedwith.me

Ер нь эдгээр зургуудад тайлбар хийх хэрэггүй юм шиг байна. Дуугай л Рианнонд атаархан үзэцгээе.
 

Фото: inbedwith.me
 
Фото: inbedwith.me
 
Фото: inbedwith.me
 
Фото: inbedwith.me
 
Фото: inbedwith.me

 Фото: inbedwith.me
 
Фото: inbedwith.me

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж