Хотын ерөнхий архитектороор О.Одбаярыг томилжээ

Хуучирсан мэдээ: 2015.05.05-нд нийтлэгдсэн

Хотын ерөнхий архитектороор О.Одбаярыг томилжээ

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий архитектораар О.Одбаярыг томилжээ. О.Одбаяр нь өмнө нь тус газрын Барилга, хот байгуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан юм байна.

Дашрамд, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын өмнөх удирдлага болох Н.Нацагдорж нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн юм.

Д.ЖАРГАЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж