Керри Ялалтын баярыг Парист тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2015.05.05-нд нийтлэгдсэн

Керри Ялалтын баярыг Парист тэмдэглэнэ

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри энэ долоо хоногт Ойрхи Дорнодын асуудлыг хэлэлцэхээр Саудын Араб, Францад очно хэмээн Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Мари Харф мэдээлснийг Reuters дамжуулав.

 

Тавдугаар сарын 6-7-нд тэрээр Эр-Риядад  айлчлан Саудын өндөр тушаалтнуудтай бүс нутгийн аюулгүй байдлыг ярилцах юм хэмээн Харф хэлэв.

 

Үүний дараа Керри Парис хотноо Персийн булангийн араб орнуудын хамтын  ажиллагааны  гишүүдийн сайд нартай хэлэлцээр хийх юм. Энэ үеэрээ Төрийн нарийн бичгийн дарга Европт дэлхийн II дайн төгссөний баярын арга хэмжээнд оролцох  ажээ. Одоо тэрээр “Аш-Шабаб” исламын бүлэглэлтэй хэрхэн тэмцэх талаар ярилцахаар Кенид хүрэлцэн очсон байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж