Зөвлөхүүдийн танхимаас зөвлөмж гаргажээ

Хуучирсан мэдээ: 2015.05.05-нд нийтлэгдсэн

Зөвлөхүүдийн танхимаас зөвлөмж гаргажээ

МАН-ын даргын дэргэдэх Зөвлөхүүдийн танхим өнөөдөр  хуралдлаа. Хуралдаанаар эдийн  засгийн  хүндрэлээс гарах арга замын талаар  ярилцаж, санал зөвлөмжөө намын бүлэгтээ хүргүүлэхээр болжээ.  Мөн энэ үеэр МАН  Засгийн газраас гарах эсэх асуудал яригдаж, зарим  гишүүд санал солилцсон  гэнэ. Гэхдээ өнөөдрийн хуралдааны гол  зорилго нь эдийн  засгийн хүнд нөхцлөөс  гарах арга замын талаар ярилцах байсан тул Засгийн газраас гарах асуудлыг энэ удаа төдийлөн чухалчлаагүй гэх мэдээлэл  байна. Хуралдаанд зөвлөхүүдийн танхимын  15  гишүүнээс  13 нь хүрэлцэн ирсэн бөгөөд намын дарга М.Энхболд, сайдууд, зарим гишүүд оролцжээ. Харин Ерөнхий сайд асан Сү.Батболд, Ерөнхийлөгч асан Н.Багабанди нар гадаадад ажилтай яваа тул хүрэлцэн ирж амжаагүй байна.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж