Тайландын хаан Пхумипон Адульядет удаан хугацааны дараа эмнэлгийн орноос босч ард түмэнтэйгээ уулзжээ. Пхумипон Адульядет Тайландын хаан ширээг залгамжилсны 65 жилийн ой өнөөдөр /тавдугаар сарын 5-нд/ тохиож байгаа юм. Өдгөө 87 настай Тайландын хаан эмнэлгээс тэргэнцэртэй гарч ирэн ард түмэнтэйгээ мэндчилжээ. Тэрээр буддын лам нарын залбирлыг сонсож, Засгийн газраас зохион байгуулсан уулзалтад оролцсон аж. Тайландад энэ өдрийг үндэсний амралтын өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд ард түмэн эзэн хаандаа урт насыг ерөөн уухайлжээ.
Тайландын хаан өнгөрсөн хоёрдугаар сард болсон 87 насны төрсөн өдрөө Бангкок хотын Сирираж эмнэлэгт өнгөрүүлж, ард түмтэйгээ уулзаагүй юм. Тэрээр өнгөрсөн аравдугаар сард цөсний хүүдийгээ авахуулах мэс засалд орсноос хойш бие нь чилээрхүү байгаа аж.
Пхумипон Адульядет ах нь нас барснаас дөрвөн жилийн дараа 1950 оны тавдугаар сарын 5-нд Тайландын хаан ширээнд суужээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Associated Press