“Цогт тайж” кино театрт ”зочилно”

Хуучирсан мэдээ: 2011.06.03-нд нийтлэгдсэн

“Цогт тайж” кино театрт ”зочилно”

Монголын анхны бүрэн хэмжээний уран сайхны кино “Цогт тайж”-ийг Францын CNC төвд сэргээн засварлуулж, дижитал хувилбарт шилжүүлж байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн. Сэргээн засварлах ажил хэрхэн үргэлжилж байгаатай “Тэнгис” кино театрын маркетингийн албаны дарга Х.Жигжидсүрэн, зураглаач Б.Пүрэвдорж нар танилцаад иржээ. Х.Жигжидсүрэнгээс ажлын явцын талаар тодрууллаа.

-“Цогт тайж” уран сайхны киноны контрактив хальсыг сэргээн засварлах ажил хэрхэн өрнөж байна вэ?

-Францын Үндэсний кино сэргээн засварлах төв CNC-д “Цогт тайж” уран сайхны киног сэргээн засварлахаар болсон. Яг одоогийн байдлаар контрактив хальсны гэмтлийн зэргийг тодорхойлж байна. 15 бүлэг дүрс, 15 бүлэг дууны хальс буюу 30 бүлэг хальсны гэмтлийн зэргийг тодорхойлоод хэдий хэрийн хугацаанд засахаа тогтооно. CNC төв өөрийн гэсэн стандарттай. Яг тэр хэмжүүрээр манай хальсыг нягтална.

-Сэргээн засварлаж, дижитал хувилбарт шилж үүлэхэд ямар хугацаа зарцуулна гэж төлөвлөсөн бэ?

-Удаан хугацааны ажил байх болов уу. Хамгийн багадаа 4-5 сарын дараа л дуусах байх. Архивын контрактив хувилбарыг сэргээн засварлахаас гадна кино театрт гаргах 35 мм-ийн хальс, дижитал хувилбарыг гаргаж авах юм. Ингэснээр Full HD, LCD телевизээр гаргахад тохи ромжтой сайн чанарын бичлэгтэй болно.

-35 мм-ийн хальстай болж байгаа бол энэ киног кино театрт гаргана гэсэн үг үү?

-Би кино театрт Арваад жил ажиллаж байна. Түүнчлэн ардчиллаас хойших 20 жилийн хугацаанд энэ киног нэг ч кино театрт гаргаагүй. Тиймээс ирээдүй, хойч үедээ түүхээ ойлгуулж, танин мэдүүлэх зорилгоор “Цогт тайж” уран сайхны киног кино театрт үзүүлэхээр төлөвлөсөн.

Ж.СОЛОНГО

Эх сурвалж: www.mongolnews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж