Сэлэнгэ аймгийн “Таван-Хан” бөхийн дэвжээ үүсгэн байгуулагдсаны 5 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Ирээдүйн Аварга” өсвөрийн бөхчүүдийн барилдааныг аймгийн биеийн тамир спортын ордонд 5-р сарын 2-ны өдөр амжилттай зохион байгууллаа. МУАҮГА-н Б.Баярхүү даргатай Сэлэнгэ аймгийн Ардчилсан нам,УИХ-н гишүүн С.Баярцогт нар ивээн тэтгэж хамтран ажилласан бөгөөд нээлтын ажилгаанд Сэлэнгэ аймгийн орлогч дарга Н.Батдорж, улсын аварга Жиу -Жицу бөхийн дэлхийн хошой аварга Г.Эрхэмбаяр, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, улсын начин Ч.Мөнхтогтох, Ч.Баянмөнх, аймгийн хурц арслан Ж.Ганзориг, Н.Жаргалбаяр, Б.Одгэрэл Аймгийн ахмад арслан Б.Бямбаа, Б.Бямбасүрэн, Н.Авидсүрэн тэргүүтэй Сэлэнгэ аймгийн үе үеийн бөхчүүд хүрэлцэн ирж ирээдүй хойч үе өсвөрийн бөхчүүдийн барилдааныг үзэн сонирхосон юм.Сэлэнгэ аймгийн бөхийн хөгжилд үнтэй хувь нэмэр оруулж чөлөөт бөх,үндэсний бөхийн багшаар 20 гаран жил ажилсан ОУХМ С.Батсүх,самбо ,жудо бөхийн багшаар 30 гаруй жил ажиллаж буй СМ, а.з Д.Эрдэнэбат багш ,аймгийн Ардчилсан намын дарга үндэсний спортыг олон жил тууштай сэтгэл зүрх гарган дэмжиж ирсэн эрхэм ах Б.Баярхүү нарт ” Таван Хан” дэвжээнээс хүндэтгэл үзүүллээ.
“Ирээдүйн Аварга” хүүхдийн барилдаан нийт 3-н үе шаттай явагдсан бөгөөд энэхүү бөхийн барилдаан Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын улсын болон хувийн нийт 35 сургуулийн 1200 гаруй хүүхдүүд хамрагдсан бөгөөд тэдгээр бөхчүүдийг
1-р шат: Сургууль бүрээс насны ангилал тус бүрт 4 хүүхэд
2-р шат: Таван бүсээс насны ангилал тус бүрт 4 хүүхэд шалгаруулж
3-р шатанд Сэлэнгэ аймгийн 5-н бүсээс нас тус бүрт шалгарсан 2 насны ангилалд 20 өсвөрийн нийт 40 ирээдүйн хүчтэн 5-р сарын 2-нд Сэлэнгэ аймагт аваргаа тодрууллаа. Шалгарсан өсвөрийн бөхчүүдийн 1-ийн давааг сугалаагаар барилдуулж давсан 10 бөх тойргийн журмаар барилдаж дүнгээ гаргасан юм.
10-12 нас: Нэгийн даваа
1. Б.Энхбаяр /Мандал/ –Э.Тундас /СБ сум/
2. Г.Адъяаням /Сайхан/ –Ц.Хувьсайт /Хүдэр/
3. Б.Бямбажаргал /Мандал/-Н.Мөнгөндөлгөөн /Ерөө/
4. А.Тэлмүүн /СБ сум/ -Ц.Мөнх-Оргил Шаамар
5. Б.Маргад-Эрдэнэ /Орхонтуул/-Б.Ууганбаяр Мандал
6. Б.Түвшин /Цагааннуур/ -Э.Балсан /Түшиг/
7. Д.Алтаншагай /Орхон/ –Б.Энхмэнд /Цагаануур/
8. О.Мөнхсайхан /Ерөө/ –Ж.Гансүрэн /СБ сум/
9. А.Золжаргал /СБ сум/ -Х.Тэмүүлэн /Хүдэр/
10.Ч.Ганзолбоо /Сайхан/ –Ц.Түвдэндорж /Мандал/
13-15 нас Нэгийн даваа
1. О.Манлайбаатар /Мандал/-Ц.Бат-Эрдэнэ /СБ сум/
2. Ч.Мэндбаяр /Мандал/ –Б.Балжинням /Цагааннуур/
3. Б.Эрхэмбаяр /Ерөө/ -И.Отгонжаргал /СБ сум/
4. Н.Чиегүнбаатар /Сайхан/-Б.Батзаяа /Сант/
5. Э.Алтанбаяр /Цагаануур/-Б.Батмагнай /Мандал/
6. Ц.Лхагвамягмар /Цагааннуур/-А.Элбэг /Сант/
7. А.Мөнхгэрэл /Номгон/ –Б.Тэмүүжин /Бугант/
8. Б.Түшигхангай/Бугант/-У.Эрхэмбаяр /Мандал/
9. Б.Мөнхдэлгэр /СБ сум/ –Н.Батзориг /Хүдэр/
10.Ц.Бат-Эрдэнэ /Цагааннуур/-Э.Энхбаяр /СБ сум/
Тойргын барилдааны хүснэгт 10-12 нас
№ | Нэрс | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | Давааны тоо | Эзэлсэн байр |
1 | Э.Тундас /СБ сум/ |
| 1 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 1 | 0 | 1 | 4 | 7-р байр |
2 | Г.Адъяаням /Сайхан/ | 0 |
| 1 | 0 | 0 | 1 | 1 | 0 | 0 | 1 | 4 | 8-р байр |
3 | Н.Мөнгөндөлгөөн /Ерөө/ | 1 | 0 |
| 0 | 0 | 0 | 1 | 1 | 1 | 1 | 5 | 5-р байр |
4 | А.Тэлмүүн /СБ сум/ | 1 | 1 | 1 |
| 0 | 0 | 1 | 1 | 1 | 0 | 6 | 3-р байр |
5 | Б.Маргад-Эрдэнэ /Орхонтуул/ | 1 | 1 | 1 | 1 |
| 1 | 1 | 0 | 1 | 1 | 9 | 1-р байр |
6 | Б.Түвшин /Цагааннуур/ | 1 | 0 | 1 | 1 | 0 |
| 1 | 0 | 1 | 0 | 5 | 4-р байр |
7 | Б.Энхмэнд /Цагаануур/ | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
| 0 | 0 | 0 | 0 | 10-р байр |
8 | А.Золжаргал /СБ сум | 0 | 1 | 0 | 0 | 1 | 1 | 1 |
| 0 | 0 | 4 | 6-р байр |
9 | Ж.Гансүрэн /СБ сум/ | 1 | 1 | 0 | 1 | 0 | 0 | 1 | 1 |
| 1 | 6 | 2-р байр |
10 | Ц.Түвдэндорж /Мандал/ | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 1 | 1 | 0 |
| 3 | 9-р байр |
Тойргийн барилдааны хүснэгт 12-15 нас
№ | Нэрс | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | Давааны тоо | Эзэлсэн байр |
1 | О.Манлайбаатар /Мандал/ |
| 0 | 1 | 1 | 1 | 0 | 1 | 1 | 1 | 1 | 6 | 4-р байр |
2 | Б.Эрхэмбаяр /Ерөө/ | 1 |
| 1 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 3 | 7-р байр |
3 | Б.Түшигхангай /Бугант/ | 0 | 0 |
| 0 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 1 | 10-р байр |
4 | Э.Алтанбаяр /Цагаануур/ | 0 | 1 | 1 |
| 0 | 0 | 1 | 1 | 1 | 0 | 5 | 5-р байр |
5 | Б.Балжинням /Цагааннуур/ | 0 | 1 | 1 | 1 |
| 1 | 1 | 1 | 1 | 1 | 9 | 1-р байр |
6 | Н.Чиегүнбаатар /Сайхан/ | 1 | 1 | 1 | 1 | 0 |
| 1 | 1 | 1 | 1 | 9 | 2-р байр |
7 | А.Мөнхгэрэл /Номгон/ | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 |
| 1 | 1 | 1 | 4 | 6-р байр |
8 | Н.Батзориг /Хүдэр/ | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 |
| 0 | 0 | 1 | 9-р байр |
9 | Ц.Бат-Эрдэнэ /Цагааннуур/ | 0 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 1 |
| 0 | 3 | 8-р байр |
10 | А.Элбэг /Сант/ | 1 | 1 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 1 | 1 |
| 6 | 3-р байр |
Бага насны ангилалд тусгай шагналыг
Уран барилдаант бөхөөр- Э.Тундас СБ сум
Уран гараа дэвээтэй бөхөөр- А.Золжаргал СБ сум
Дайчин барилдаант бөхөөр Н.Мөнгөндөлгөөн Ерөө нар шалгарлаа
Ахлах насны ангилалд тусгай шагналыг
Уран барилдаант бөхөөр- Э.Алтанбаяр /Цагааннуур/
Уран гараа дэвээтэй бөхөөр- Б.Эрхэмбаяр /Ерөө/
Дайчин барилдаант бөхөөр- Мөнхгэрэл /Сайхан/ нар шалгарлаа
Эх сурвалж: http://undesniibukh.mn