Хоккейн эрэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Чехийн Праг, Острова хотуудад эдгээр өдрүүдэд үргэлжилж байна. 79 дэх удаагийн ДАШТ-д дэлхийн шилдэг 16 баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж буй. Одоогоор “А” хэсгийг гурван хожилтой Канадын баг тэргүүлж байгаа бол Швед, Швейцарь, Чех удаалж байна. Харин “В” хэсгийг АНУ гурван хожилтой тэргүүлж, ОХУ, Финланд, Словак улс удаалж байна. Өчигдөр АНУ-ын хоккейчид ОХУ-ыг 4:2-оор хожсон юм. Мөн энэ өдөр Канад талбайн эздийг 6:3-аар буулган авсан.
“А” хэсэгт Канад 9, Швед 8, Швейцарь 4, Чех 4, Герман 2, Австри 2, Франц 0, Латви 0
“В” хэсэгт АНУ 9, ОХУ 6, Финланд 6, Словак 4, Беларус 4, Дани 1, Словени 0, Норвеги 0 оноотой байна.
Тэмцээний өнөөдөр, маргааш болох тоглолтын хуваарийг танилцуулья:
V.05 (Мягмар)
- Швейцарь-Герман
- Австри-Франц
- Дани-Беларус
- Словак-Словени
V.06 (Лхагва)
- Швейцарь-Латви
- Швед – Канад
- ОХУ-Дани
- Словак-Норвеги
Хэсгийн тоглолтууд энэ сарын 12-д өндөрлөж, шилдэг найман тодорсноор хасагдах шат эхлэх юм.
Ч.ОТГОНБААТАР