Хүүхдэдээ ямар нэр өгөх вэ?

Хуучирсан мэдээ: 2011.06.03-нд нийтлэгдсэн

Хүүхдэдээ ямар нэр өгөх вэ?

Хүүхдэдээ аймшигтай утга агуулга бүхий, муу ёрын нэр бүү өг хэмээн улсын Ерөнхийлөгч ард иргэдэээ санууллаа. Тажикстаны Ерөнхийлөгч эцэг, эхчүүдийг эртний Персийн туульсын зохиол “Хаадын ном”-ыг уншихыг зөвлөн тэнд гарч буй утга яруу, сонсголонтой нэрнүүдээс хүүхдүүддээ өгөхийг уриалав. “Би хэн нэгнийг төрийн өндөр албанд томилоходоо овог, нэрийг нь ихэд анхаардаг” хэмээн тэрбээр мэдэгджээ.


Ерөнхийлөгчийн үзэж буйгаар хүний нэр тухайн хүнийхээ хувь заяанд онцгой үүрэгтэй гэнэ. Түүний өөрийнх нь нэр Рахмонов байсныг Тажикстан улс Зөвлөлтийн бүрэлдэхүүнээс гарахад Рахмон болгон өөрчилсөн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж