“Сайн Засаглал” баруун бүсийн форум болов

Хуучирсан мэдээ: 2015.05.05-нд нийтлэгдсэн

“Сайн Засаглал” баруун бүсийн форум болов

“Эрчим хүчний үр ашиг” төслийн санаачилгаар “Сайн засаглал” баруун бүсийн форум 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймагт зохион байгуулагдлаа.

Уг форумд Баян-Өлгий, Ховд, Увс болон Улаанбаатар хотоос зочид төлөөлөгчид уригдан оролцсон юм. Форумыг нээж ЗГХЭГ-ын дэд дарга Г.Ганболд, Эрчим хүчний үр ашиг төслийн захирал Бёорн Ваалстедт нар нээж үг хэлэв.

“Сайн Засаглал” баруун бүсийн форумын зорилго нь баруун бүс нутагт Төсвийн болон Худалдан авах ажиллагааны хуулийн хэрэгжилтийг сайжруулах, иргэдийн оролцоог дэмжих чиглэлээр тулгамдаж буй саад бэрхшээл ололт амжилтаа хуваалцаж, гарсан санал зөвлөмжийг шийдвэр гаргагчдад хүргэх зорилготой юм.

Тус форумд Баян-Өлгий аймгийн засаг дарга Х.Дармен, Ховд, Увс аймгийн Засаг даргын орлогч нараас гадна Эдийн засагч Д.Жаргалсайхан, Сангийн Яамны ОНСХ-ийн дарга M. Батгэрэл, ЭХҮА төлийн ахлах зөвлөх Б. Мөнхсоёл, Эдийн засагч Л. Лхагвасүрэн, “Ил тод байдал сан”-гийн Гүйцэтгэх захирал Д. Цэрэнжав, Засаглал, иргэний нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Д. Энхцэцэг, МУИС-ийн профессор, ШХА-ийн ЗДХ-ийн зөвлөх Ц. Энхбат, АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Б. Бат-Отгон нар сайн засаглалыг бэхжүүлэхэд чиглэгдсэн дөрвөн үндсэн асуудлын хүрээнд санал бодлоо илэрхийлж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Аймгийн Засаг дарга Х.Дармен Баян-Өлгий аймгийн Нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл өглөө.

Тодруулбал, Сайн засаглал баруун бүсийн форум нь Эдийн засгийн нөхцөл байдал, Төсвийн тухай хууль болон Орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилт, тулгарч буй асуудлууд, Худалдан авах ажиллагааны тухай хуулийн хэрэгжилт, тулгарч буй асуудлууд, Сайн засаглал: Шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн оролцоо, ил тод байдал, мэдээлэл авах эрх, иргэний нийгмийн чадавх гэсэн дөрвөн үндсэн хүрээнд бүтэн өдрийн турш хэлэлцүүлэг маягаар өрнөсөн юм.

Форумын үеэр оролцогч талууд, төсвийн тухай хууль, орон нутгийн хөгжлийн сан болон худалдан авах үйл ажиллагааны тухай хуулийн хэрэгжилт, тулгарч буй асуудал, сайн засаглал, түүн дотроо шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн оролцоо, ил тод байдал, мэдээлэл авах эрх, иргэний нийгмийн чадавх зэрэг асуудлуудыг дэлгэрэнгүйгээр хөндөж ярилцсан бөгөөд уг хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийг холбогдох дээд шатны төрийн байгууллагад хүргүүлэхээр болсноороо ач холбогдол өндөртэй боллоо хэмээн “Сайн засаглал” баруун бүсийн форумд оролцогчид онцолж байлаа.

– See more at: http://www.bayan-olgii.gov.mn/pages/3493#sthash.1DolKrQ7.dpuf

Эх сурвалж:www.bayan-olgii.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж