&#34Бид хамтдаа” аян өрнүүлж 11 сая төгрөгийн хандив цуглуулжээ

Хуучирсан мэдээ: 2015.05.05-нд нийтлэгдсэн

&#34Бид хамтдаа” аян өрнүүлж 11 сая төгрөгийн хандив цуглуулжээ

Сүхбаатар аймгийн BBS TV-н мэдээллийг хүргэж байна. 2015.V.05

– Дорнод аймгийн Булган сумаас гарсан хээрийн түймэр Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт нэвтрэн шатсанаар Баруун-Урт сумын харьяа 7 өрхийн 8 гэр түймэрт өртсөн. Сумын удирдлагууд түймрийн хохирлын хэмжээг тогтоон, улсын нөөцөөс 7 гэр гаргуулснаа өнөөдөр хүлээн авч, түймэрт өртөж, орон гэргүй болсон өрхүүдэд хүлээлгэн өглөө.

– Баруун-Урт сумын 4-р багийн гэр хорооллын хашаа хороог цэгцлэх ажил эхлээд байна. Өнөөдрийн байдлаар 6 эгнээний зам дагуух хашааг цэгцлэх ажил хийгдэж байгаа юм. Тус багийн 430 айлын хашааг нэгэн жигд болгож эмх цэгцэнд оруулна. 7-р сарын 15 гэхэд хашааг цэгцэлж дуусгахаар ажиллаж байна.

– Түмэнцогт, Сүхбаатар суманд гарсан хээрийн түймэрт нэрвэгдэж орон гэр, малгүй болсон иргэдэд туслах хандивийн аян үргэлжилж байгаа. Сүхбаатар аймгийн Боловсролын байгууллага “Бид хамтдаа” аян өрнүүлж 11 сая төгрөгийн хандив цуглуулжээ. Үүний 6 сая төгрөгийг Онцгой байдлын газарт өгчээ. Уг мөнгийг түймэрт шаардлагатай тоног төхөөрөмж авахад зарцуулах юм.

– Сүхбаатар аймгийн Боловсрол, Соёлын газраас ЕБС-ийн багш сурагчдын ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Бидний гоёл”-2015 хувцас загварын уралдааныг “Шилмэл загвар” ХХК-тай хамтран зохион байгууллаа. Тус уралдаанд 10 гаруй сургуулийн 120 гаруй сурагч өөрсдийн урласан загвараараа оролцлоо. Мөн багш нарын дунд Дарьганга үндэсний хувцасны уралдааныг ч зарласан байна.

– Монгол улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулсан Шүүгч шүүхийн захиргааны ажилтны ажил мэргэжлийн уралдаан, спортын өдөрлөгт аймгийн Сум дундын 19, Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүхийн баг тамирчид амжилттай оролцож бүсдээ тэргүүн байрыг эзэлж, шилжин явах цомын эзэд болсон байна.

BBS TV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж