Парадад оролцох Оросын цэргийн шинэ техник

Хуучирсан мэдээ: 2015.05.05-нд нийтлэгдсэн

Парадад оролцох Оросын цэргийн шинэ техник

Дунд танк "Армата»

Фото: ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн алба

 

Оросын Батлан хамгаалах яамны албан ёсны сайтад тавдугаар сарын 9-ны Ялалтын парадад оролцох техникийн шинэ загваруудын гэрэл зургийг нийтэлсэн байна.

 

Явган цэргийн байлдааны машин “Курганец-25”

 

Цэргийн яам хуягт техникүүд "Армата», "Курганец», "Бумеранг»,  мөн өөрөө явагч их буу "Коалиция-СВ»  танкийн эсрэг "Корнет-Д1» пуужингийн цогцолборын гэрэл зургуудыг танилцуулав.  Өмнө нь парадын бэлтгэл дээр шинэ техникийн  хэсгийг брезентээр бүтээсэн байсан юм.

 

Явган цэргийн байлдааны машин “Армата”

 

Шинэ танкийн зураг мөн түүнийг дунд гэсэн ангилалд оруулсан нь мэргэжилтнүүдийн сонирхлыг татаж байгаа гэнэ. Т-14 танк, явган цэргийн байлдааны Т-15 гэдэг хүнд ангиллын  машиныг НИОКР-ны  (Шинжлэх ухаан-судалгааны болон туршилт-зохион бүтээх ажиллагаа) хүрээнд “Армата” гэх хүнд, адил гинжит суурийн  бааз дээр бүтээжээ. Одоо байгаа мэдээллээр танкийн жин нь жар орчим тонн.  Түүнийг дунд ангилалд оруулсан нь  алдаа юу эсвэл хуягт техникийн ангиллын шинэ  тодорхойлолт гарч ирсэн үү гэсэн асуудлыг зарим эх сурвалж хөндөж байгаа юм.

 

Хуягт Тээвэрлэгч “Бумеранг”

 

Өөрөө явагч их буу “Коалиция-СВ”

 

Танкийн эсрэг өөрөө явагч  пуужингийн цогцолбор “Корнет-Д1”

 

ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээлэхдээ, Улаан талбайд болох цэргийн парадад 16,5 мянган цэргийн албан хаагчид, 194 нэгж цэргийн техник, 143 нисдэг  тэрэг ба онгоц оролцоно гэсэн юм. Энэ парад дээр анх удаагаа Агаарын десантын цэргийн  байлдааны машин БМД-4М, олон талын зориулалттай хуягт тээвэрлэгч “Ракушка” мөн Стратегийн пуужинт цэргийн хуурай газрын хөдөлгөөнд пуужингийн цогцолбор “Ярс” зэргийн шинэ техникийг  үзүүлнэ.

 

Парадыг Нисэх хүчний нисдэг тэрэг, онгоцнууд тэдний тоонд Ми-35, "Ансат-У», Ми-28Н нисдэг тэрэгүүд , Су-30, Су-35, Як-130 сөнөөгч онгоцнууд, Су-34, Ту-22М3, Ту – 95 и Ту-160 бөмбөгдөгч онгоцнуудын нислэг төгсгөх юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж