Уулзалтаар Өмнөд Солонгосын тал Чеонаньд 15 сарын өмнө байлдааны хөлөг онгоцыг живүүлсэн болон өнгөрсөн арваннэгдүгээр сард Ёнг-Пёнг арал руу их буугаар буудсаныхаа төлөө уучлал гуйхыг Умард Солонгосоос шаардсан талаар тус улсын гадаад хэргийн сайд Хён Ин-Тек парламентдаа мэдэгдэл хийсэн байна. Ёнг-Пёнг арал дээрх сөргөлдөөний үеэр Өмнөд Солонгосын 50 гаруй цэрэг амь үрэгдсэн юм. Өмнөд Солонгосын тал Умард Солонгостой дээд хэмжээний уулзалт хийхээр хэд хэдэн удаа хүсэлт тавьж байсан талаар Умард Солонгосын төв мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн байна. Хоёр Солонгос энэ сард хоёр улсын хил дээрх Панмёнжум сууринд удирдагчдын дээд хэмжээний эхний уулзалтыг зохион байгуулах талаар хэлэлцсэн байна. Умард Солонгосын Батлан хамгаалах зөвлөлийн тэргүүн Умард Солонгос Чеонаньд живсэн байлдааны хөлөг онгоцонд хариуцлага хүлээхгүй хэмээн мэдэгдэж Өмнөд Солонгосын тал тус улсын удирдагчийг ирэх жил Берлинд болох дэлхийн улс орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцуулахын тулд хээл хахууль санал болгосон гэсэн байна.
Тэрбээр мөн “ Бид урвагч Ли Мин Бактай хэлэлцээр хийхгүй” гэсэн мэдэгдэл гаргасан юм. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Ёнг-Пёнг арал дээр болсон сөргөлдөөнөөс хойш хоёр Солонгосын харилцаа хурцадмал байгааг олон улсын ажиглагчид онцолж байна.