Зөвлөхүүдийн танхим хуралдана

Хуучирсан мэдээ: 2015.05.05-нд нийтлэгдсэн

Зөвлөхүүдийн танхим хуралдана

МАН-ын даргын дэргэдэх Зөвлөхүүдийн танхим өнөөдөр хуралдахаар болжээ. Хуралдах асуудлын талаар тодорхой мэдээлэл хомс байна. Ямартаа ч тэд цаг үеийн асуудлаар хуралдахаар болсон байна.

Тус танхимын гишүүд өмнө нь МАН Засгийн газарт орж ажиллах эсэх талаар хуралдсанаас хойш дахин хуралдаагүй байгаа юм.

Зөвлөхүүдийн танхим нь 15 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд Н.Багабанди, Д.Содном, Ш.Гунгаадорж, С.Баяр, Сү.Батболд, Г.Очирбат, Б.Даш-Ёндон, С.Төмөр-Очир, Д.Дэмбэрэл, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин, Д.Идэвхтэн, Ё.Отгонбаяр, У.Хүрэлсүх, Г.Занданшатар нарын хүмүүс багтдаг юм.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж