Дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 7,9 магнитудтай газар хөдөлсний улмаас Балбад хэдэн зуун байр байшин сүйрч, 7000 гаруй хүмүүс амиа алдаад байгаа билээ. Сүйрлийн гамшгийн дараа уран барилгын түүхэн өвүүдээс юу үлдэв гэдгийг энд хэдхэн зургаар өгүүлж байна.
Фото: Getty Images/Fotobank
Патан-Дурбарын уран барилгын цогцолбор
Лалитпур хотын Патан-Дурбарын талбайг ЮНЕСКО өөрийнхөө дэлхийн соёлын өвийн жагсаалтад 1979 онд бүртгэн авчээ. Түүний цогцолборт Хааны ордон ба олон тооны сүм хийд ордог.
Гамшгаар уг цогцолборын Шива-Парватийн XVII зууны маш нандин сийлбэртэй сүм нуржээ. Зургийн баруун талд нь уг сүмээс үлдсэн нуранги буужээ.
Бхимсен цамхаг
Бхимсен цамхаг буюу Дхарахара байгууламжийг 1832 онд бүтээн босгосон, 61,88 метрийн өндөртэй байлаа. Уг цамхаг 1934 оны газар хөдлөлтөд нэрвэгдсэнийг 22 жилийн дараа нь сэргээн босгожээ. Эхлээд цамхаг нь харуулын статустай байснаа манай эрин үед жуулчдын ажиглалтын талбай болсон байв. Одоо түүнийг сэргээн босгох эсэх нь тодорхойгүй.
Йог Нарендра Маллагийн хөшөө
Хааны ордны өмнө хэдхэн хоногийн өмнө дээр нь Йогийн хаан гэгдэх Нарендра Маллагийн алтан хөшөөг байрлуулсан чулуун багана сүндэрлэж байсан юм. Тэр йог Катманду хотыг бэхжин сүндэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг.
Вассала-Дурга
Катманду хотоос зүүн зүгт байх эртний Бхактапур хотын гол сүмүүдийн нэг нурсан байна. Хаан Жагата Пракаш Маллагийн 1672 онд босгуулсан Вассала-Дурга сүм нь маш нарийн хийцийн модон сийлбэрээр баян бөгөөд шикхара гэх стилийн уран барилгын гайхамшигтай дурсгал гэж тооцогдож байлаа.
Буддын төв
Нийслэлээс нь холгүй орших Копан тосгон дахь Амитабха нэртэй буддын төв ноцтойгоор гэмтсэн учир одоо лам нар нь гудамжинд амьдарч байгаа юм.
Боднатх суврага
V зуунаас баригдсан гэх Боднатх суврага гамшигт ноцтойгоор өртлөө. Дөчин метрийн өндөртэй энэ байгууламжийг ЮНЕСКО дэлхийн соёлын өвийн жагсаалтад оруулсан байлаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР