Монгол улс Өмнөговио Хятадад үүрд алдах вий

Хуучирсан мэдээ: 2011.06.03-нд нийтлэгдсэн

Монгол улс Өмнөговио Хятадад үүрд алдах вий

-Доржийн охин хятад залуутай сууж гэнэ ээ.
-Хятад ч гэж уг нь монгол юм гэсэн. Эцэг, эх нь их гүрний нөлөөнд автаад л хятад нэр өгсөн юм гэнэ билээ. Хөөрхий минь, монгол хүнтэй сууж байгаа нь овоо шүү дээ. Иймэрхүү яриа хөөрөө өмнөговьчуудын дунд сэм сэмхэн өрнөх нь элбэгшив. Хятад залуус өөрсдийгөө монгол хүн гэж “хошгируулаад” говийн бор бүсгүйчүүдийг маань эзэмдэх болжээ. Энэ нь одоохондоо БНМУ-ын нутаг “Монгол Улсын нүүрс экспортлох бааз” гэгдэж байгаа ч өмнийн шаргал говь маань эцэстээ Хятад гүрний нэгэн хэсэг болох вий гэсэн харамслыг төрүүлэх болов.

“Монголоос БНХАУ руу нүүрс тээвэрлэж байгаа тээврийн жолооч нар Монгол, Хятадад тус бүр нэг гэртэй болчихсон байдаг. Зарим нь бүр хэд, хэдэн хүүхэдтэй ч болчихсон байгаа” гэж Өмнөговийн уугуул нэгэн нөхөр маань хэлэхэд хэрэгт дурлан доорхи баримтыг яриулсан билээ. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд дэрсхэн хятад жаалууд өсч торниж байна. Тэд өөрсдийгөө монгол уу, хятад уу гэдгээ мэдэхгүй яваа.

Өөрөөр хэлбэл, хятад хүнтэй их харилцаад байвал хятад, монгол хүнтэй их харилцвал монголжуу болж өсч магадгүй. Гэтэл эрлийз хүүхэд төрүүлсэн тэр монгол эхийн амьдарч суугаа бүс нутагт хятадууд их байсан болоод л хятад хүний хүүхдийг гаргасан байгаа шүү дээ. Тэгэхээр, тэдгээр бяцхан жаалууд хятад хүн болж өсөх нь зайлшгүй. Өмнөговь аймаг 47000 гаруй хүн амтай (2005 оны байдлаар). Энэ бол Оюутолгой, Тавантолгой төслүүд эхлээгүй байх үе. Тэгвэл одоо энэ тоо 70 гаруй мянгад хүрээд байгаа бөгөөд шинээр ирэгсдийн ихэнх нь гадаадууд, тэр дундаа хятадууд байна.

Улс эх орныхоо эрх ашгийн төлөө В.Путинтай ч тэрсэлдэж чаддаг А.Аладин гэгч эрдэмтэн манай хойд хөршид бий. ОХУ-БНХАУ-ын харилцааг судалдаг энэ эрдэмтэн эрх баригч “Нэгдмэл Орос” намын гишүүн байж. Гэтэл дарга В.Путин, Д.Медведев нар нь Алс Дорнод дахь цэргийн тойргийн бие бүрэлдэхүүнийг цомхтгох шийдвэр гаргасны дараа намын батлахаа урж. эpx баригчдыг шийдвэрээ өөрчлөхгүй бол бусад гишүүдийг ч дагалдахыг уриалж байлаа. Түүний “ОХУ Алс Дорнодыг үүрд алдаж магадгүй” хэмээх алдарт нийтлэлд “Алс Дорнодод одоо зургаан сая орос хүн амьдарч буй бол хэдхэн алхмын (хилийн) цаана 141 сая хятад язганалдаж байгаа.

Дайн эхлэхгүй байсан ч тун удахгүй Алс Дорнод дахь хятадуудын тоо оросуудаас илүү гарна. Бид тэдэнд зэс, алт, вольфрам, молибден, ванади зэрэг ашигт малтмалыг их хэмжээгээр нийлүүлж байгаа. Энэ металлууд тун удахгүй танк, онгоц, пуужин болоод орж ирэх болно” гэсэн байдаг билээ. Гэтэл Өмнөговьд хэдэн хятад байгааг хэн ч мэдэхлүй байна. Тэр ч байтугай аймгийн захиргаанд ч бодит тоо баримт байхгүй, өнгөрсөн оны аравдугаар сарын байдлаар 3800 хятад хүн байгаа гэсэн тоо хэлж байсан юм. Энэ бол бодит байдлаас хэтэрхий дарсан тоо баримт билээ. Ялангуяа урд талын сумдаар хятадууд хэтэрхий их байгаа талаар тэндээс ирсэн хүн болгон ярих юм билээ.

Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаад валютаар худалдаа хийхийг хориглосон хууль бий. Гэтэл энэ аймгийн зарим сумдад дэлгүүрүүд нь юаниар гүйлгээ хийдэг, төгрөг гаргасан хүнд ихэд дурамжхан ханддаг, дургүй нь хүрвэл гүйлгээ хийдэггүй тухай сонсоод үнэхээр гайхсаныг нуух юун. А.Аладины нийтлэлд 2018 оны үед Алс Дорнод дахь хятад иргэдийн тоо тэнд амьдарч байгаа зургаан сая оросуудаас илүү гарч чадах юм байна.

Тэгвэл 50 гаруй мянган хүн амтай Өмнөговийг хэдэн он гэхэд залгих бол. Гаднаас хүн оруулж ирдэггүй юм аа гэхэд дээр өгүүлсэн “эрлийзжүүлэх бодлогоор” хэдхэн жилийн дотор дөнгөнө. АНУ, ОХУ-ыг ч дөнгөчихөөд байгаа “Ямхын бодлого” гэдэг нь энэ. Энэ ажлаа ч их идэвхтэй хийж байгаа бололтой. Өмнөговь аймгийн талаар мэдээлэл авахаар албан ёсны вэб сайтад зочилбол онц мэдээлэл байсангүй. Илүү ихийг мэдэхээр Google-д орж “Өмнөговь” гэж хайвал ёстой нэг дэлгарэнгүй гэхэд дэлгэрэнгүй мэдээлэлтэй нэг илэрц гарч ирдэг юм байна.

Линк нь энэ-http://hi.baidu.com/815816/blog/item/bd83-f633e57c4844ac4b5f71.html. Харин энд тэнд нь хятад бичиг байхаар нь гайхаж, http:// hi.baidu.com/ гэх үндсэн нүүр хуудас руу нь ортол “улаан хятад” сайт байв. Тэгсэн атлаа Монгол Хятадын хооронд болсон бүх үйл явдлын мэлээлэл байна гээч. “Манай аймаг нь.. гэж байгаад л авч өгсөн байн лээ, орж үзнэ биз.

Бас нэг зүйл. Өмнөговьд үй ажиллагаа явуулдаг уул уурхай; компаниудад нэрээ бүртгүүлэ бизнес Өмнөговьд хүчээ авчээ Хятадын хөрөнгө оруулалттай уурхайнууд “Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгааг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн ажилчдын 90 хувь нь монголчууд байх ёстой” гэсэн хуулийн заалтыг “аргалах”-ын тулд 900.000 төгрөгийн цалинтай ажлын байрны орон тоон дээр монгол хүнийг ажилчнаараа бүртгэн авдаг, гэхдээ тэр монгол ажил хийхгүй, хятад хүн ажил хийдэг аж. Үүнийхээ шанд монгол хүнд 300 орчим мянган төгрөг өгөх бөгөөд ажлаа хийж буй хятад ажилчин 600.000 төгрөгөөр цалинжин ажилладаг ажээ. Энэ завсраа “эрлийзжүүлэх” ажлаа давхар хийдэг байж таарна. Өөрөөр хэлбэл, монгол хүн ажиллуулдаг гэсэн Хятадын компаниуд ачир дээрээ эх орон нэгтнүүдээ ажиллуулдаг байж магадгүй нь.

Зарим нэг өмнөговьчууд нэрээ бүртгүулснийхээ төлөө л хотынхонд бол сарын цалинг аваад хэвтэж байдаг аж. Энэ байдал англичууд шинэ тивийг колоничилж байсан аргыг эрхгүй санагдуулж орхисон. Тэд нутгийн индианчуудад газар ашигласны төлбөр гэж сул цалин өгөөд, ажил хийлгэлгүй архиар угжсаар дарж авсан байдаг. Архиар угжих ч шаардлагагүй, ажил хийхгүй мөнгө олсон хүмүүс өөрсдөө архи авч уугаа биз. Манайхан хүн л юм чинь тэдгээр индианчуудаас юу нь л өөр байв гэж. Өмнөговьд нэг иймэрхүү л юм болж байна гэнэ дээ.

Х.Батсайхан

Эх сурвалж: “Монголын мэдээ”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж