Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газар, Дорнод Монголын тал нутгаар 4-9 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 9-14метр, шороон шуурга шуурна. 5-7 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи баруун хойноос ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Завханы нутаг, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 4-9 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орно. Салхи баруун хойноос ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар хур тунадас, цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 1-6 градус хүйтэн, бусад нутгаар 0-5 градус, өдөртөө Өмнөговийн нутгаар 14-19 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.