Ээлжит бус хуралдаан зарлалаа

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Ээлжит бус хуралдаан зарлалаа

Өнөөдөр 14.00 цагаас Засгийн газрын ээлжит бус хуралдааныг хуралдуулахаар зарлажээ. Ээлжит бус хуралдаанаар өнгөрсөн өвөлжилтийн асуудал, хаврын ажил, цаг үеийн байдлын талаар хэлэлцэх гэнэ. Мөн хуралдаанаар одоо хамгийн их хүлээгдэж байгаа сэдэв болох Тавантолгойн ордын ашиглалтын асуудлыг хэлэлцэх бололтой. Уг асуудлыг өнгөрсөн лхагва гаригт хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх ёстой байсан боловч бэлтгэл ажил хангагдаагүй байсны улмаас хойшлуулсан билээ.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж