Нейрохирургийн эмч Бен Карсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсон хэмээн CBS телевиз мэдээлэв. "Би өөрийн нэрийг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлж байна » гэж Америкийн нэртэй мэс засалч Флорида мужид телевизээр ярихдаа хэлсэн байна.
Карсон өөрийн кампанит ажлын тухай Детройт хотноо даваа гаригт албан ёсоор зарлана гэдгээ хэлсэн бөгөөд тэрээр Бүгд найрамдах намыг 2016 оны сонгуульд төлөөлөхийн төлөө тэмцэнэ гэсэн байна.
Өдгөө 63 настай хар арьстан Карсон уламжлалт үзэлтэй иргэдийн дунд нэлээдгүй нэртэй гэнэ. Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хамгийн өндөр магадлалтай Жеб Буш өмнө мэдэгдэхдээ, ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг рэпчин Питбуль өөрчилж магадгүй гэсэн байлаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР