Манай цэргүүд парадын шөнийн бэлтгэлд оролцлоо

Хуучирсан мэдээ: 2015.05.04-нд нийтлэгдсэн

Манай цэргүүд парадын шөнийн бэлтгэлд оролцлоо

Москвагийн Улаан талбайд энэ сарын 9-нд болох дэлхийн II дайнд нацист Германыг ялсны 70 жилийн ойн парадын ээлжит бэлтгэл урьд шөнө боллоо.  

Шөнийн парадад ОХУ-аас гадна Монгол, Азербайжан, Армени, Белорусси, БНХАУ, Казахстан, Киргиз, Тажикистан, Энэтхэг, Сербийн цэргийн албан хаагчид алхжээ. Манай цэргүүдийг орж ирэхэд дайны үеийн хамгийн алдартай дуу “Катюша” эгшиглэж эхэлсэн байна. Сүрт жагсаалын сүүлийн, ерөнхий бэлтгэл энэ сарын 7-нд болох ажээ. Шөнийн парадын видео бичлэгийг сонирхуулж байна.

Т.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж