Нурангинаас дахин 4 хүнийг гаргалаа

Хуучирсан мэдээ: 2015.05.04-нд нийтлэгдсэн

Нурангинаас дахин 4 хүнийг гаргалаа

Фото: Navesh Chitrakar / Reuters

 

Балбад болсон газар хөдлөлт дэлхийн хамгийн өндөр оргилын өндрийг багасгасан тухай эрдэмтдийн дүгнэлтэд тулгуурлан The Huffington Post сонин мэдээлэв.

 

Тухайлбал, геофизикийн судалгааны UNAVCO гэх арилжааны бус консерциумын  мэдээгээр, дэлхийн хамгийн өндөр уулсын оргилын өндөр цэг нэг дюймаар (2,54 сантиметр) доошилжээ.  Эрдэмтэд дүгнэлт гаргахдаа, дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Жомолунгма  дээгүүр өнгөрсөн Европын “Манаа-1” хиймэл дагуулын  дамжуулсан  мэдээг ашигласан байна.

 

Хүрээлэн буй орчны хамгаалах салбарын судалгааны Нэгдсэн хүрээлэнгийн ажилтан профессор Рожер Билхамын  (Roger Bilham) дүгнэлтээр,  оргилын өндрийн бууралт  1-2 см байгаа бөгөөд харин Гималайн нурууны Аннапурна уулсын өндөр нь 20 см-аар нэмэгджээ.

 

Германы  аэро-сансрын төв, Балбын нийслэл Катмандугийн орчмын 55 х 18 милийн хэмжээний (ойролцоогоор 88,5 х 29 километр, 2,5 мянган квадрат километр) бүсэд газрын гадарга гурван 91 сантиметр өмнөх төвшнөөс нэмэгдсэн байна гэж мэдээлжээ.

 

Эдгээр өөрчлөлтийг бүх эрдэмтэд газар хөдлөлтийн дараа газрын гадаргын даралтын хүч суларсантай холбон тайлбарлаж байна. Газар хөдлөлтөөс өмнө геологийн хавтангууд ихээхэн даралттай байгаад гамшгийн дараа “хүчээ суллан гаргажээ”.

 

Фото: Athit Perawongmetha / Reuters

 

Энэ цагаар сүйрлийн газар хөдлөлт болсон Балбад аврагчид өөрийн  байшингийн нуранги дор найман хоног байсан 105 настай эрэгтэйг амьд гарган авсан тухай  орон нутгийн цагдаагийн албаны мэдээнд тулгуурлан NDTV телевиз мэдээлэв.

 

Кимтанг тосгоны Фанчу Гэйл (Fanchu Ghale) гэдэг хөгшин үе мөчийн үл ялих гэмтлийг эс тооцвол эрүүл саруул байжээ. Түүнийг армийн нисдэг тэргээр эмнэлэгт хүргэжээ. Түүний зэрэгцээ ням гаригт аврагчид Сиаули тосгоны нуранги доороос  өөр гурван хүнийг амьд гарган авчээ.

 

Балбын газар хөдлөлт дөрөвдүгээр сарын 25-нд болсон бөгөөд дараалаад тэнд зуу гаруй чичирхийлэл бүртгэгдэв. Хамгийн сүүлчийн 3,2 магнитудтай чичирхийлэл тавдугаар сарын 3-ны ням гаригт буюу өчигдөр Катманду хотоос баруун хойд зүгт тавиад километрын зайтай газар 10 км-ийн гүнд бүртгэгджээ.

 

Хамгийн сүүлчийн мэдээгээр, сүйрлийн гамшгийн хохирогчдийн тоо 7000-аас давж, нийтдээ 14 мянган хүн гэмтэл бэртэл аваад байна. НҮБ мэдээлэхдээ  гамшгийн бүсэд  хүнс, ундааны ус, нэн шаардлагатай бүтээгдэхүүний хомсдол үүсээд байна гэв.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж