Лос-Анжелест газар хөдөлжээ

Хуучирсан мэдээ: 2015.05.04-нд нийтлэгдсэн

Лос-Анжелест газар хөдөлжээ

 

АНУ-ын Лос-Анжелес хотын орчимд сар хүрэхгүй хугацаанд хоёр дахь удаагаа газар хөдөллөө. Лос-Анжелес хотын захад ням гаригийн өглөө /V.3/ 3.8 магнитудын газар хөдлөлт болжээ. Бага хэмжээний газар хөдлөлтөнд байшин барилга чичирхийлснээс биш хүн бэртэж гэмтээгүй байна. Газар хөдлөлтийн голомт 11 мянга гаруй оршин суугчтай Виу Парк-Виндсор Хиллзэд 12 км гүнд байжээ.

 

Өмнө нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-нд Лос-Анжелес хотын орчимд ижил байршилд 3.5 магнитудын газар хөдөлж байжээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: The Christians Science Monitor

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж