Чөлөөтийнхөн тивийн аваргыг зорилоо

Хуучирсан мэдээ: 2015.05.03-нд нийтлэгдсэн

Чөлөөтийнхөн тивийн аваргыг зорилоо


 

2015 оны тавдугаар сарын 6-9-ний өдрүүдэд Катар улсын Доха хотод гурван төрлөөр болох насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох манай баг тамирчид өнөөдөр хилийн дээс алхаж байна.

Ази тивийн эрэгтэй чөлөөт бөхийн ХХҮIII дахь, эмэгтэй чөлөөт бөхийн ХҮIII дахь аварга шалгаруулах тэмцээн Доха хотын 2000 үзэгчийн суудалтай “Aspire” спорт цогцолборт 3 дэвжээн дээр явагдах аж. Тэмцээний үеэр Азийн бөхийн холбооны их хурал болох бөгөөд хуралд МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж оролцох юм байна.

Жич: Ази тивийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээний чөлөөт бөхийн төрөлд манай эрэгтэй бөхчүүд 25 алт, 28 мөнгө, 39 хүрэл медаль нийтдээ 92 медаль, манай эмэгтэй бөхчүүд 4 алт, 23 мөнгө, 26 хүрэл медаль нийтдээ 53 медаль, бүгд 145 медаль хүртээд байна. Үүнд эрэгтэй бөхчүүдээс олон улсын хэмжээний мастер Д.Хүдэрбулга 2014 онд, эмэгтэй бөхчүүдээс Гавьяат тамирчин О.Насанбурмаа 2013 онд хамгийн сүүлд алтан медаль аваад байна.


Тэмцээнд өрсөлдөх Монголын баг  тамирчид:

ЭРЭГТЭЙ:

57 кг: Э.Бэхбаяр

61 кг: Б.Номин

65 кг: Г.Мандахнаран

70 кг: Г. Идэрхүү,

74 кг: Д.Гомбодорж

86 кг: П.Өсөхбаатар,

97 кг: Д.Хүдэрбулга

125 кг: Н. Золбоо

Дасгалжуулагчид: Ц.Цогтбаяр, Б.Баяраа



ЭМЭГТЭЙ:

48 кг: Ц.Бямбазаяа,

53 кг: Э.Даваачимэг

55 кг: П.Орхон,

58 кг: Э. Гантуяа

60 кг: Т.Мөнхтуяа

63 кг: Э.Цэвэгмид,

69 кг: Ш.Түмэнцэцэг

75 кг: Б.Одончимэг


Дасгалжуулагчид: Б.Батбаяр, Т.Сүхбаатар

Эмч: Ч.Насанбат

Шүүгч: Л.Болормаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж