Хөлбөмбөгт мэргэжлийн дасгалжуулагчдын тоо нэмэгдлээ

Хуучирсан мэдээ: 2015.05.03-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгт мэргэжлийн дасгалжуулагчдын тоо нэмэгдлээ

Монголын хөлбөмбөгийн холбооноос дасгалжуулагчийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор Азийн Хөлбөмбөгийн  Холбоотой (AFC) хамтран АFC-гийн дасгалжуулагчийн "B" зэрэглэл олгох сургалтыг дөрөвдүгээр сарын 13-наас тавдугаар сарын 2-ны хооронд амжилттай зохион байгууллаа.

Нийт 21 хоногийн турш онол практик хослон явагдсан тус сургалтад 16 дасгалжуулагчид хамрагдаж төгслөө. Сургалтыг Азийн хөлбөмбөгийн холбооны сургагч багш, Камбож улсын иргэн Prak Sovannara удирдан явуулжээ.

Цааш цаашдаа энэхүү сургалтаас олсон мэдлэгээ клуб багууд дээр ажиллан олон олон сайн тамирчид бэлтгэн гаргах эрхэм үүрэг тэдэнд ирлээ.

Дасгажуулагч нартаа ажлын өндөр амжилт хүсье.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж