Эверестийг цэвэрлэх төхөөрөмж бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2015.05.03-нд нийтлэгдсэн

Эверестийг цэвэрлэх төхөөрөмж бүтээжээ

Фото: Phurba Tenjing Sherpa / Reuters

 

Эверестийг бохирдуулж буй авирагчдын хэдэн мянган тонн ялгадасыг био хийн реактораар дахин боловсруулах төсөл хэрэгжүүлэх санаачилгыг АНУ-ын инженерүүд гаргажээ.

 

Энэхүү технологийн шийдэл нь уулыг цэвэрлээд зогсохгүй тус бүс нутагт амьдарч байгаа оршин суугчдын дулааны асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Шинэ төслийн талаар Discovery News онцлон мэдээлжээ.

 

Эверестийн оргилд жилд 12 тонн ялгадас хуримтлагддаг байна. Одоогийн байдлаар ялгадасыг гараар зөөж, Горакшеп тосгон руу зөөвөрлөдөг байна. Ялгадасыг ил нүхэнд хийж, тэндээ задардаг бөгөөд өндөр газарт задралын үйл явц он удаан жил үргэлжилдэг ажээ. Непалын засаг захиргаа энэ асуудлыг шийдвэрлэх гэж олон жил хичээж байгаа гэнэ.

 

АНУ-ын  инженерүүдийн зохион бүтээсэн төхөөрөмжийн тусламжтайгаар ялгадасыг эрчим хүчний эх үүсвэр болгох боломжтой ба  хийг Горакшепагийн оршин суугчид хоол унд хийх, гэр орноо дулаацуулахад ашиглаж болох гэнэ. Энгийн биохийн төхөөрөмжөөс ялгаатай нь тус төхөөрөмж бага температурт ажиллах боломжтой юм байна.

Б.БИЛГҮҮН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж