Жил бүрийн тавдугаар сарын 3-ныг дэлхий нийтээр хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хүндэтгэн тунхаглах өдөр болгон тэмдэглэдэг.
Сэтгүүлчид хэвлэлийн эрх чөлөөний өдрийг баяр болгон тэмдэглэхээсээ илүү хэвлэн нийтлэх эрх чөлөөнийхөө төлөө дуу хоолойгоо нэгтгэдэг уламжлалтай.
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл энэ удаагийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан "Монголын цахим сэтгүүлзүйн анхдугаар форум"-ыг хоёр хоногийн өмнө зохион байгуулсан бол Нээлттэй нийгэм форумаас өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан дугуй ширээний ярилцлагыг зохион байгуулах гэж байна.
Хэвлэл, мэдээллийн салбарын нийт хамт олондоо Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд хүргэе.