Монголбанкнаас арилжааны банкуудтай хамтран ипотекийн зээлийн 8 /+-1/ хөтөлбөрийг эхлүүлснээс хойш хэсэг хугацаанд ипотекийн зээлийн эрэлт эрс нэмэгдсэн.
Харин сүүлийн жил гаруйн хугацаанд ипотекийн зээл олголт харьцангуй буурсаныг эх сурвалжууд мэдээлж байна.
Монголбанкны мэдээллээр арилжааны банкууд гуравдугаар сард нийт 1617 зээлдэгчид 95.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон байна. Банкны системийн хэмжээгээр ипотекийн зээлийн өрийн үлдэгдэл 3015.61 тэрбум төгрөгт хүрч, нийт зээлдэгчдийн тоо 69269 болжээ. Мөн гуравдугаар сарын эцэст банкуудын ипотекийн зээлийн жилийн өсөлтийн хурд өмнөх сартай харьцуулахад 1.5, өмнөх оны мөн үеэс 105.3 нэгж хувиар буурчээ.
Д.БАЯР