Азийн хөлбөмбөгийн холбооны дасгалжуулагчийн "В" зэрэглэл олгох сургалт гурав дахь долоо хоногтоо амжилттай явагдаж, өнөөдөр өндөрлөлөө. Сургалтыг Азийн хөлбөмбөгийн холбооноос томилогдсон сургагч багш Камбодж улсын иргэн Пак Сованнара удирдан явуулав. Сургалтанд 16 дасгалжуулагч хамрагдсан бөгөөд тэд өнөөдөр практикийн сүүлийн шалгалтаа өгчээ.
Дасгалжуулагчид хамгийн багадаа дадлагын хоёр шалгалтандаа тэнцсэн тохиолдолд Азийн Хөлбөмбөгийн холбооны "В" зэрэглэлтэй болох юм.
Сургалтын хаалтын ажиллагаа маргааш буюу тавдугаар сарын 2-ны 17.00 цагт МХБХ-ын байранд болно.
Ч.БОЛОР