Худалдааны хуулийг хэлэлцэх эсэх талаар гишүүд санал бодлоо илэрхийлж байна.
Д.Эрдэнэбат:
Худалдааны хуульд ямар бараа зарах юм. Шаардлага хангахгүй бараа үйлчилгээнд ямар хариуцлага хүлээлгэх вэ гээд. Манайх эдийн засаг, худалдааны либериалчилсан хэдий ч бүртгэлийн асуудал дээр туйлын хангалтгүй байгаа. Энэ хуулинд бүртгэлийн асуудал яригдаж байгаа болохоос иргэн хүн экспорт, импорт хийж болохгүй гэсэн үг биш.
Су.Батболд “Төмс нийлүүлдэг нөхөр 500-гаар кг-ыг нь аваад 900-гаар “Номин” зардаг. Номин бол нэг ч төгрөгийн урьдчилгаа өгөхгүй байгаа юм. Хүний юман дээр 70-80 хувийн нэмэлт хийгээд зарчихаад буцаагаад 50 хувийг нь муудсан гээд өгчихөж байгаа юм. Үйлдвэрлэгчдийг ингэж дарамтлаад байгаа худалдаа эрхлэгчдийг яах вэ гэж би асуугаад байна. Ийм худалдаа байж болох уу. Энэ чинь 1990 он биш шүү дээ. Хоёрдугаарт, дэлхийн бүх бараа үйлчилгээг худалдаж байгаа нь зөв үү”
Д.Эрдэнэбат:
Су.Батболдтой санал нэг байна. Худалдааны сүлжээ гэж манайд байхгүй. Үйлдвэрлэгчид нь өөрсдөө бараагаа хуралддаг. Энэ хуульд бөөний худалдаа гэж юу байх юм, жижиглэнгийн худалдаа гэж юу байх юм гээд тодорхой заасан. Үнийн асуудлыг ч гэсэн харилцан зохицуулах гэж энэ хуулийг оруулж ирж байгаа юм.
Я.Содбаатар:
Хууль санаачлагчийн хувиар хариулъя. Энэ асуудлыг гэрээгээр зохицуулах гээлд оруулж ирж байгаа. Өнөөдөр бол хувь хүний хоорондын харилцаан дээр зохицуулагдаж байгаа. Үйлчилгээний соёл гэж байдаг. Бараа бүтээгдэхүүний үнэн зөв мэдээллийг хэрэглэгчдэд хүргэх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, нөгөө талаар худалдаа эрхлэгч ямар үүрэгтэй байхыг зааж өгч байгаа.
С.Ганбаатар:
Энэ маш чухал хууль байна. Төрийн зүгээс зохицуулалт хийх хэрэгтэй. Хоорондоо гэрээгээр зохицуулна гэж байна. Том худалдаа эрхлэгч компани, төмс таригч хоёрын асуудлыг давхар оруулж ирэх ёстой шүү. Зураасан кодгүй барааг зах зээлээс эргүүлэн татах гээд оруулчихсан байна. Гэтэл цагаан идээ, сүү гээд задгай худалдааг зураасан кодтой болгож болох уу.
Хэлэлцүүлэг үргэжилж байна
О.САР