Услалтын систем дахин ажиллаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.06.03-нд нийтлэгдсэн

Услалтын систем дахин ажиллаж эхэллээ

Төв аймгийн Борнуур суман дахь гурван сая метр куб  ус нөөцлөн, 1120 га талбай услах хүчин чадалтай услалтын систем 1964 онд ашиглалтад орсон бөгөөд 1993 онд үерт автан далан нь сэтэрсэн юм. 1990-ээд оноос хойж засвар хийгдээгүй, ашиглагддаггүй байсан уг байгууламжийн засварт шаардагдах 530 гаруй сая төгрөгийг  шийдсэнээр боомтын илүүдэл ус гаргах бетон байгууламжийг шинээр барьж, их биеийн  сэтэрхийг бөглөх зэрэг ажлуудыг хийжээ. Мөн 24,0 мянган шоо метр усны багтаамжтай усан санг шинээр барих, 420 га талбайг усаар хангах хуваарилах сувгийг сэргээн засварлах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Энэ ажлын үр дүнд Борнуур суманд төмс, хүнсний ногооны тариалалт нэмэгдээд зогсохгүй, Улаанбаатар хотын хүн амын хүнсний хэрэгцээг бүрэн хангах боломж бүрдэж байгаа юм. Ийнхүү жилийн өмнө  нутгийн  иргэд дахин ашиглах найдлага бага хэмээн ярьж байсан услалтын систем ажиллаж эхэлснээр 1000 гаруй ажлын байр шинээр бий болж, нийслэлчүүдийг дотооддоо тарьж ургуулсан чанартай, аюулгүй төмс,  хүнсний ногоогоор бүрэн хангах нөхцөл бүрджээ. Түүнчлэн үйл ажиллагаа нь зогсоход хүрээд байсан таван аж ахуй сэргэж, нэгжээс авах ургацын хэмжээ ч нэмэгдэх аж. Нутгийн иргэдийн хүнсний ногоо тариалах идэвх  нэмэгдэж байна хэмээн тариаланчид баяртай байгаа гэнэ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж