Залуу уран бүтээлчдийн “Үл үйлд” медиа үзэсгэлэн ѳчигдѳр “Улаан гэр” галерейд нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэн нь гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, энэ талаарх олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх зорилгоор Монголын Урлагийн зѳвлѳл, Хууль зүйн яамны санаачлага, дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байна.
“Үл үйлд” медиа үзэсгэлэнд залуу уран бүтээлч Ш.Ихбаяр, Б.Ундрам, Б.Нандин-Эрдэнэ, Б.Рэнцэндорж, Б.Бэхээдэй нарын гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх, хүмүүсийн тэр болгон үл анзаардаг эдийн засгийн, сэтгэл санааны хүчирхийллийн сэдвийг хѳндсѳн видео, аудио фото, ханын зураг, инстоляци болон график бүтээлүүд тавигджээ.
Урлаг бол аливаа асуудлыг хүн ба нийгэмд хүргэх хамгийн ойр арга хэлбэр юм. Олон улсад урлагаар дамжуулан нийгмийн тодорхой асуудлыг шүүмжлэн илчилж, олны анхаарлыг татан уриалан дууддаг билээ. Үүний нэгэн адил ѳнѳѳгийн нийгмийн тулгамдсан асуудал болох гэр бүлийн хүчирхийллийг Монголын залуу уран бүтээлчий ѳѳрсдийнхѳѳ бүтээлээр илэрхийлэхийг зорьсон нь энэ байна.
Үл үйлд медиа үзэсгэлэн 2015 оны тавдугаар сарын 15-ны ѳдѳр хүртэл Улаан гэр галерейд үргэлжилнэ.
Б.БИЛГЭЭ