Хуучирсан мэдээ: 2015.05.01-нд нийтлэгдсэн

Ялалтын баярын нууц

В.Путин: Өнөөгийн залуу үе эх орны дайны ялалт ямар үнэ цэнээр олдсныг ямагт санаж явах ёстой

 

Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ой тавдугаар сарын 9-нд тохионо.

 

Энэ жилийн хувьд их гүрнүүдийн ашиг сонирхлын зөрчлөөс шалтгаалан ялалтын ойг дэлхий дахин хуваагдмал шинжтэй тэмдэглэх гэж байна. Дэлхийн II дайнд Зөвлөлтийн гол холбоотон байсан АНУ, Их Британи хоёр Крым, Зүүн Украины асуудлаас шалтгаалан ялалтын баярын ойд оролцохгүй. Харин Зүүн Европт Германчуудын эсрэг Оросуудтай хамт тулалдаж байсан улс орнуудын хувьд, зарим нь түүхэн харилцаанаас шалтгаалан оролцохгүй гэдгээ мэдэгдсэн бол харин зарим нэг нь АНУ-ын шахалтаас шалтгаалан тавдугаар сарын 9-ний ялалтын ойн арга хэмжээнд очихгүй юм.

 

 

Москва хотын Улаан талбайд болох арга хэмжээнд ОХУ-ын Цэргийн академи, Цэргийн их сургууль, институт болон Батлан хамгаалах яамны сургуулийн сонсогчид, тэнгисийн явган цэрэг, ОХУ-ын Дотоод хэргийн яамны цэргийн албан хаагчид болон хил хамгаалагчид, нисэхийн хүчин, десантын цэрэг, цэргийн албан хаагчид оролцож, цэрэг, зэвсэгт хүчнийхээ сүр хүчийг дэлхий нийтэд гайхуулдаг билээ.

 

 

Ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд ОХУ-ын Батлан хамгаалах яамны шинэ техникийг танилцуулна

 

Улаан талбайд анх удаа  шинэ үеийн артиллерийн техник хэрэгсэл "Коалиция-СВ", стратегийн  пуужингийн иж бүрдэл "Яр", комплекс "Корнет- Д", танк "Армата",   явган цэргийн байлдааны машин "Курганец-25", десантын байдлааны машин БМД-4М-г танилцуулах гэж байна.

 

Түүнчлэн парадад Ми-а шинэ нисдэг тэрэг, сургалт-байлдааны зориулалттай онгоц Як-130, сөнөөгч онгоц Су-30 и Су-35 зэргийг парадыг үзэж сонирхохоор хүрэлцэн ирсэн олон түмэнд танилцуулах аж.

 


Ялалтын 70 жилийн ойд 30 гаруй орны төрийн тэргүүн оролцоно

 

Аугаа их Эх орны дайны ялалтын баярын арга хэмжээнд 30 гаруй улс орны төрийн тэргүүн нар оролцохоо мэдэгдсэн ба НҮБ гэх мэт олон улсын байгууллагуудын удирдагч, албан тушаалтан нар оролцохоо мэдэгдсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч, Дмитрий Песковын мэдэгдэснээр “Аугаа их Эх орны дайны ялалтын арга хэмжээ ойртохын хэрээр тус арга хэмжээнд хүрэлцэн ирэх зочидын жагсаалт илүү тодорхой болж байна” гэж тэмдэглэжээ. Песковын мэдэгдэснээр, одоогийн байдлаар Ялалтын баярын арга хэмжээнд дараах улс орнууд оролцохоо баталгаажуулжээ. Тухайлбал:

 

Азербайджан,

Армении,

Белорус,

Казахстан,

Киргизи,

Туркмени,

Таджикистан,

Абхази,

Өмнөд Осети

Африк,

Босни-Герцегови

Венесуэл,

Вьетнам,

Зимбабве,

Македония,

Монгол зэрэг улс орнуудын төрийн тэргүүн нар мөн уг арга хэмжээнд оролцохоо албан ёсоор баталгаажуулсан байна.

 

Европын холбооны бус Европ тивийн улсуудаас Беларусь, Сербийн тэргүүнүүд цэргүүдийнхээ хамт Ялалтын баярт оролцоно. БРИКС-ын түнш Хятад, Энэтхэг улсын хувьд төрийн тэргүүн нар нь тавдугаар сарын 9-нд Улаан талбайг зорино. Энэтхэг улсын хувьд баярт оролцоод зогсохгүй 70 цэргийн албан хаагчаа ч Москва руу илгээх гэнэ. Кипр, Палестин, Сербии, Словак, Чех, ХБНГУ-ын канцлерийг Москва хотноо хүлээн авахаар зэхэж байна. Хэвлэлийн төлөөлөгч Песковын мэдэгдэснээр “Кипр, Палестин, Сербии, Словак, Чех, ХБНГУ улс орнуудын төрийн тэргүүн нар айчлалын хуваарийнхаа ачаалалттай холбоотой Улаан талбайд зохион байгуулагдах ёслолын парадад оролцохгүй байж болох юм” гэжээ.


70 жилийн ойд оролцохгүй улс орнууд

 

Одоогийн байдлаар хуучин ЗХУ-ын бүрэлдхүүнд байсан орны тэргүүлэгчээс Молдавын Ерөнхийлөгч Николай Тимофти Ялалтын баярт оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Ерөнхийлөгч Тимофти энэ өдөр Кишеневт зохион байгуулагдах улсынхаа уламжлалт баярт оролцоно гэж мэдээлжээ. Түүнчлэн ялалтын баярт Финляндийн Ерөнхийлөгч, Голландын Ерөнхий сайд, Болгар, Польш, Литв, Латви, Эстони, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон, Израилийн Ерөнхийлөгч Реувен Ривлин нар оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгджээ. Грекчүүдийн хувьд саяхан Дэлхийн дайны нөхөн төлбөрт Германаас 279 тэрбум евро нэхэмжлээд байгаа болохоор энэ арга хэмжээнд оролцох нь бараг зайлшгүй шаардлага болсон байх.

 

Францын ерөнхийлөгч Франсуа Олланд ажлын ачааллын улмаас хүрэлцэн ирж чадахгүй гэдгээ мэдэгдэжээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдэснээр  "Франц улсын Ерөнхийлөгч Олланд арга хэмжээнд хүрэлцэн ирэхгүй. Учир нь тэрээр өөр айлчлалуудыг төлөвлөсөн байгаа гэжээ.

 

Кремльд Украин улсын төрийн тэргүүн Петр Порошенког огтхон ч хүлээгээгүй ба  5 дугаар сарын 8-ний өдөр зохион байгууллахаар төлөвлөсөн Хуучин Зөвлөлт Холбоот Улсын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын уулзалтанд мөн тэрээр уригдаагүй юм. Порошенког тус арга хэмжээнд  хэн ч хүлээхгүй байгаа ба Песковын мэдэгдэснээр “Порошенко хүрэлцэн ирэхгүй” гэжээ.

 

Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ тус арга хэмжээнд хүрэлцэн ирэхгүй шалтгааныг Д.Песков дараах байдлаар тайлбарласан. "Бид Япон улсын төрийн тэргүүний ялалтын баярын арга хэмжээнд оролцохгүй болсон талаарх тайлбарыг хүлээн авч ойлгож байна" гэжээ. Гэхдээ ОХУ-ын Төрийн тэргүүний Хэвлэлийн төлөөлөгч Ерөнхийлөгч В.Путин Абэгийн захидалтай танилцаж чадсан эсэхийг батлаагүй юм.


Ким Чен Ун Ялалтын баярт оролцох боломжгүй болжээ

 

Хамгийн сүүлийн үеийн шинэ мэдээллээр ОХУ-ын нийслэл Москва хотноо ирэх долоо хоногт /IV.9/ болох “Ялалтын баяр”-т Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун оролцохгүй болжээ. Ким Чен Ун Кремлийн урилгыг хүлээн авсан боловч “дотоод асуудлын” улмаас Ялалтын баярын үеэр Хойд Солонгост үлдэх шаардлагатай болсноо мэдэгдсэн хэмээн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ. Хойд Солонгосын “дотоод асуудал” нь  саяхан Пхеньян 15 хүнийг цаазаар авсантай холбоотой хэмээн ажиглагчид дүгнэж байна. Хойд Солонгос тагнуулын хэрэгт буруутган 15 хүнийг цаазалсны дунд хоёр дэд сайд, оркестрын дөрвөн хөгжимчин байжээ.

 

Өмнө нь өнгөрсөн нэгдүгээр сард Москвагийн албаныхан Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун анхны гадаад айлчлалаа ОХУ-д хийх болсныг мэдэгдэж байсан юм. Тухайн үед Хойд Солонгосын талаас Ким Чен Ун “Ялалтын баяр”-т оролцох эсэхийг албан ёсоор мэдээлээгүй байв. Үүний зэрэгцээ Ким Чен Ун Москвад анхны айлчлалаа хийвэл энэ нь Хятадтай харилцаа нь холдсоныг илтгэнэ хэмээн ажиглагчид дүгнэж байгаа аж.

 

Б.БИЛГҮҮНДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж