“Ялалтын музей”-н үзмэрүүдийг баяжуулж байна

Хуучирсан мэдээ: 2011.06.03-нд нийтлэгдсэн

“Ялалтын музей”-н үзмэрүүдийг баяжуулж байна

Дорнод аймгийн Халхгол сумын “Ялалт
музей” нь улсдаа томоохонд тооцогдох хөдөө орон нутгийн музейд зүй ёсоор
багтан, гадаад дотоодын жуулчдын сонирхолыг татдаг. Халхголын байлдааны
ялалтын түүх, дурсгал, эд өлгийн зүйлийг хамгаалан хадгалж, хойч үед
түгээн дэлгэрүүлж буй уг хамт олон аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг
угтан олон бүтээлч ажлуудыг хийж байна.

Монгол улсын зүүн хилийг 1939 оны дайны үед хамгаалж байсан ХЦ-ийн 31
дүгээр  отрядын гүйцэтгэсэн үүрэг, тагнуулчдын намтар, ажил үүргийг
харуулсан үзмэрийг ТЕГ-аас авсан зөвшөөрлийн дагуу байрлуулан музейнхээ
сан хөмөргийг баяжуулжээ. Олон улсын музейн өдрөөр тус музейн хамт олон
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хайлаар хот, Амгаланбаатар балгасаар зочлон, туршлага
солилцож гадаад харилцааныхаа хамтын ажиллагааг өргөжүүллээ хэмээн
www.vip76.mn сайт дээр мэдээлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж