цаг агаарын урьдчилсан мэдээ:
Бүх нутгаар солигдмол үүлтэй. Говийн нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст зүүн хойноос бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 16-21 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 26-31 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.
Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр.
20-22 градус дулаан байна.
цаг агаарын урьдчилсан төлөв:
4-нд нутгийн төв хэсгээр, 5,6-нд нутгийн зүүн хэсгээр, 7-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи 6,7-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус, говийн нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.