Умардын харуулууд Хятадын иргэдийг хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2015.04.30-нд нийтлэгдсэн

Умардын харуулууд Хятадын иргэдийг хөнөөжээ

 

Хойд Солонгосын хилээс холгүй орших Хятадын Лунчэн дүүрэгт нэг гэрийн гурван хүнийг хөнөөсөн хэрэг гарчээ. Энэ хэрэгт Хойд Солонгосын хилийн харуулуудыг Хятадын тосгоны оршин суугчдыг хөнөөж, хулгай, дээрэм хийсэн хэмээн сэжиглэж байгаа аж. Хэлун хотын албаныхны мэдээлснээр хохирогчид нь 55 настай Зао овогт, түүний охин 26 настай эмэгтэй, 67 настай эрэгтэй аж. Хойд Солонгосын хилээс холгүй орших Лунчэн дүүрэгт болсон энэ хэргийг Хэлун хотын цагдаагийн газраас мөрдөн шалгаж байна.

 

Өмнө нь өнгөрсөн жил Хойд Солонгосын хилийн харуулууд Түмэн голыг гаталж Хятадын тосгон руу нэвтрэн долоон хүнийг хөнөөсөн хэрэг гарч байсан юм.  

 

Хойд Солонгосын цөөн холбоотнуудын нэг Хятад улсаас жил бүр хүнс, шатахуун зэрэг олон зүйлээр тусламж үзүүлдэг боловч Пхеньяний цэрэг арми, цөмийн амбицаас болж ард иргэд нь өлмөн зэлмэн амьдарч буй юм.

 

Эх сурвалж: Associated Press

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж