Шар айрагны үнийг автомат уншигч буруу тооцсоноос болж Шотландын “Tesco” супермаркет бүтэн өдрийн турш хэрэглэгчдийн хөлд дарагдсан гэнэ. Энгийн үед 15-20 фунт стерлингийн үнээр худалдаалагддаг шар айргийг 11 фунт стерлинг гэж уншсанаас дээрх хэрэг үүссэн ажээ. Хямдхан шар айрганд хошуурсан хэрэглэгчид машины зогсоолд ачаалал үүсгэснээс супермаркетын зохион байгуулагчид цагдаа дуудахад хүрсэн байна. “Tesco”-гийн төлөөлөгч “Хямд шар айрагны тухай цуу маш хурдан тарсан” гэжээ. Цахим тоолуурыг засах хүртэл алдааг гараар зассан гэнэ. Гурван шил шар айрганд 45 фунт төлдөг хэрэглэгчид нэг бүрийг 11 фунтээр авснаа “гурвыг авахад нэг үнэгүй” гэдэг хямдрал гэж ойлгосон ажээ. “Хямдралын тухай цуу мессеж, ам дамжин, интернэтээр хүртэл тарсан байсан гэнэ. Үүнтэй адил явдал Гласгов, Беллшил зэрэг хотод мөн гарсан ажээ.
Н.Энх