“Google”-ын орлого өсчээ

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

“Google”-ын орлого өсчээ

Интернетын гигант “Google” нэгдүгээр улиралд орлого нь өмнөх улирлаас 37 хувиар өссөн гэж мэдэгдсэн нь ажиглагчдын таамаглаж байсан дүнгээс давж гарлаа. Эхний гурван сарын ашиг 1.96 тэрбум ам.доллар байгаа нь өнгөрсөн оны мөн үеийн ашиг 1.42 тэрбум ам.доллар байсан гэдгээс хамаагүй өссөн үзүүлэлт юм. Мөн хугацааны орлого нь 23 хувиар өсөж 6.78 тэрбум ам.доллар болсон байна. “Бид урагшаа чигээрээ явж, шинийг санаачлан бүтээхэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийсээр байх болно” гэж тус компаний ерөнхий санхүүч Patrick Pichetteхэлсэн.
Тус компани энэ оны эхний улиралд бараг 800 шахам ажилтан шинээр ажилд авсан гэж мэдэгдсэн нь 2008 оны эхний улиралд авч байсан ажилтны тооноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Одоогийн байдлаар олон улсад үйл ажиллагаа явуулдаг тус компаний дэлхий даяарх ажилтны тоо нь 20,621 болоод байна. Өнгөрсөн хугацаанд интернет дэхь дараад-төлбөр ав сурталчилгааны орлого нь 15 хувиар нэмэгдсэн бөгөөд улс орнууд дэлхийн эдийн засгийн хямралаас гарч байгаатай зэрэгцээд энэ орлого нь улам өсөх болно. Хэдийгээр орлого, ашгийн хувьд сайн мэдээ дуулсан ч тус компаний хувьцааны үнэ хөрөнгийн бирж дээр 4.6 хувиар унаж 568 ам.доллар болсон. “Энэ нь тус компанитай гэхээс илүү ам.доллар, юаны ханштай холбоотой хэлбэлзэл” гэж хөрөнгө оруулагчид үзэж байна. “Google” хайлтын хөдөлгүүрийн хувь АНУ-ын зах зээлийн 65 хувийг эзэлдэг бол, Европын зах зээлийн 90 хувийг эзэлдэг. Харин Хятадын зах зээл дээр Хятадын “Baidu”компаний дараа хоёрдугаар байр эзэлдэг.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж