Билл Клинтоны онгоц ослын буулт хийжээ

Хуучирсан мэдээ: 2015.04.30-нд нийтлэгдсэн

Билл Клинтоны онгоц ослын буулт хийжээ

 

АНУ-ын 42 дахь ерөнхийлөгч Билл Клинтоны онгоц өчигдөр /IV.29/ Африкт ослын буулт хийсэн байна. Клинтоны онгоцны нэг хөдөлгүүрт асуудал үүссэнээс Танзанид ослын буулт хийсэн аж. Гэхдээ онгоц Танзанид удаан саатаагүй байна. Хөдөлгүүрт үүссэн техникийн доголдлыг цагийн дотор засварлаж, онгоц цааш нислэгээ үргэлжлүүлжээ. Клинтоны онгоц Танзанийн Иринга хотоос хойд хэсэгт орших Маняра нуур хүрэхээр нисч явжээ.

 

АНУ-ын экс ерөнхийлөгч “Клинтон сан”-гийнхаа ажлаар Африкт ес хоногийн аялал хийж яваа юм. Тэрээр охин Челси болон бусад 20 хүний хамтаар аялж яваа аж.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: CNN

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж