Дайнд үрэгдсэн америкчуудад харуусал илэрхийлжээ

Хуучирсан мэдээ: 2015.04.30-нд нийтлэгдсэн

Дайнд үрэгдсэн америкчуудад харуусал илэрхийлжээ

 

Японы түүхэнд анх удаа ерөнхий сайд Шинзо Абе өчигдөр /IV.29/ АНУ-ын Конгрессын нэгдсэн хуралдаанд үг хэлсэн юм. Конгресст хэлсэн үгэндээ Шинзо Абе дэлхийн II дайны үеэр амь үрэгдсэн америкчуудад харуусал илэрхийлжээ. Тэрээр “Эрхэм найз нараа, Япон улс болон ард түмнийхээ өмнөөс би дэлхийн II дайны үеэр амь үрэгдсэн бүх америкчуудад харамсал, хүндэтгэл илэрхийлж байна.” хэмээжээ. Түүнчлэн Шинзо Абе “Бидний үйлдлийн улмаас Азийн олон орны хүмүүс зовсон.” хэмээн ярьсан байна.

 

Дэлхийн II дайнаас хойш АНУ-д Японы ерөнхий сайдууд олон удаа айлчилж байсан ч Шинзо Абе Конгресстын нэгдсэн хуралдаанд үг хэлэхээр уригдсанаараа онцлог юм.

 

Шинзо Абегийн АНУ дахь айлчал /IV.26/ Бостон хотоос эхэлсэн юм. Бүтэн долоо хоногийн хугацаатай айлчлалынхаа үеэр Шинзо Абе АНУ-ыг хөндлөн гулд аялахаар төлөвлөсөн аж.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Associated Press

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж