“Андерграунд кино наадам”-д бүтээл хүлээн авна

Хуучирсан мэдээ: 2015.04.30-нд нийтлэгдсэн

“Андерграунд кино наадам”-д бүтээл хүлээн авна

“Алтан хальс” холбооноос гуравдахь жилдээ зохион байгуулагдаж буй “Алтан хальс Олон улсын Андерграунд кино наадам” уралдаант хэсэгтээ бүтээл хүлээн авч эхэлжээ. Тус уралдаанд 18 дээш насны Монгол болон гадаадын иргэн өөрсдийн бүтээлээрээ хүүрнэлт, хүүрнэлт бус, хүүхэлдэйн кино гэсэн гурван төрөлд өрсөлдөх боломжтой. Бүтээлийг тавдугаар сарын 15-ныг дуустал хүлээн авах юм байна.

“Алтан хальс” Олон улсын Андерграунд кино наадам зургадугаар сарын 6-7-ны өдрүүдэд болох бөгөөд шүүгчдийн багийн шийдвэрээр тодорсон шилдэг таван бүтээлийг шалгаруулж, шагнах юм. Шалгарсан таван бүтээл Австрийн хамгийн том кино наадам болох Венийн кино наадмын (Viennale) сонголтын хооронд толилуулагдах эрхийг авах аж.

“Олон Улсын Андерграунд кино наадам”-д бүтээл хүлээж авах талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Алтан хальс холбооны www.artfilm.mn/GRIUFF/ хаягаар аваарай.

Б.БИЛГЭЭ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж