Дархан хотын үзэгчид &#34Гурван найз&#34-ыг хүлээн авлаа

Хуучирсан мэдээ: 2015.04.30-нд нийтлэгдсэн

Дархан хотын үзэгчид &#34Гурван найз&#34-ыг хүлээн авлаа

"Кистоун Фильмс" болон "Эмоци" продакшны хамтын бүтээл "Гурван найз: Яасан байх нь уу?" уран сайхны кино өчигдөр буюу 4-р сарын 28-ны өдөр адал явдалыг хэрхэн цааш үргэлжлэх бол гэсэн хүлээлттэй байсан Дархан хотын үзэгчидийн хүсэлтээр албан ёсоор нээлтээ хийлээ.

 Нээлтийн үйл ажиллагаанд киноны гол дүрийн жүжигчид болох Жүжигчин Тэмүүжин, жүжигчин Нарансолонго Эмоци продакшны захирал жүжигчин Түвшинтөр, жүжигчин Ариунцэцэг, болон залуу жүжигчин Цогтбаяр нар оролцсон юм. Мөн Киноны “Үүрд хамт” дууг амилуулж сонсогчдийн хүртээл болгосон "Бид 4" хамтлагийн залуус ирж ая дуугаа өргөсөн билээ.

"Дархан Соёмбо” кино театрт болсон нээлтийн үеэр кино театрын урд талбай дүүрэн хүмүүс “Гурван найз: Яасан байх нь уу?” киноны уран бүтээлчдийг угтан авсан байна. Киноны уран бүтээлчид хүрэлцэн ирсэн үзэгчидтэй сэтгэгдлээ хуваалцаж,  хамтдаа зургаа авахуулж байлаа. "Гурван найз: Яасан байх нь уу?" уран сайхны кино Тэнгис, Өргөө, Соёмбо, Хүннү Синема, Дархан Соёмбо кино театруудаар гарч байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж