Реалын Гарет Бейл хэдэн еврогоор үнэлэгдэж байгаа вэ?

Хуучирсан мэдээ: 2015.04.29-нд нийтлэгдсэн

Реалын Гарет Бейл хэдэн еврогоор үнэлэгдэж байгаа вэ?

Мадридийн Реал багийн хагас хамгаалагч Гарет Бейлийг Английн Премьер лигийн хэд хэдэн тэргүүлэгч клуб шилжүүлэн авахаар сонирхож байна. Daily Mail-ээс мэдээлж байгаагаар түүнд Манчестер Юнайтед, Манчестер Сити, Челси багууд энэ зуны шилжүүлэгийн цонхоор 105 сая  евро амалж шилжүүлэн авахад бэлэн байгаагаа мэдээлсэн байна.

Испанийн хэвлэлүүд Кало Анчелоттигийн багийн хөгжлийн төлөвлөгөөг клубын удирдлагууд үл харгалзан ахиухан мөнгөөр Гарет Бейлийг  үнэлэн худалдаалах сонихролтой байгааг нь мөн мэдээлж эхэлсэн байна. Бейл  Лалигийн энэ улиралд нийтдээ 28 тоглолтонд оролцож, 13 гоол оруулан, 7 ашигтай дамжуулалт өгсөн статистик үзүүлэлттэй байна. Харин аваргуудын лигт 7 тоглолтонд 2 гоол оруулж, 1 ашигтай дамжуулалт өгсөн байна.

Эх сурвалж: http://likenews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж