Хятад, Бразил гадаад худалдааны гэрээ байгууллаа

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Хятад, Бразил гадаад худалдааны гэрээ байгууллаа

Вашингтонд олон улсын чуулга уулзалтанд оролцсон Хятадын төрийн дээд албан тушаалтнууд Бразилд ажлын айлчлал хийж “BRIC”-ын чуулганд оролцож байна. Тус чуулганы үеэр Хятад, Бразил хоёр олон тооны гэрээ байгуулсан бөгөөд гэрээнүүд нь хоёр улсын хооронд худалдаа, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх асуудлыг хөндсөн ба гэрээний дагуу Бразилд Хятадын төмөр боловсруулах үйлдвэр барих болно.
Бразил, Орос, Энэтхэг, Хятад гэсэн дөрвөн улс “BRIC”хэмээн томъёолдог шинээр гарч ирж буй эдийн засгийн эвслийг үүсгэсэн юм. Чуулганд оролцож байгаа Хятадын ерөнхийлөгч Ху эх оронд нь хүчтэй газар хөдөлсний улмаас төлөвлөж байсаасаа түрүүлээд эх оронруугаа буцахаар болсон байна. Энэ чуулган нь “BRIC”-ын хоёр дахь чуулган бөгөөд өмнөх нь Оросын Екатеринбург хотод өнгөрсөн жил болсон. Чуулганы гишүүн дөрвөн улс дэлхийн хүн амын дөчин хувийг бүрдүүлдэг бөгөөд энэ жингээ ашиглан Олон улсын валютын сан гэх мэт дэлхийн санхүүгийн институтүүдэд нөлөө үзүүлэх болно гэж тооцоолж байна.
Гангийн салбарт Хятадтай хийсэн тохиролцооны талаар Бразилийн Ерөнхийлөгч LuizInacio Lula da Silva “Энэ бол Хятад улсын Бразилд хийх хамгийн том хөрөнгө оруулалт бөгөөд энэ салбарт Хятадын гадаадад хийж буй хөрөнгө оруулалтаас хамгийн том нь байх болно” гэж мэдэгдсэн байна. Тэрээр мөн Хятад улс Бразилийн Рио де Жанейро болон Сао Паоло хотуудын хооронд өндөр-хурдны галт тэрэгний зам тавих тендерт оролцох сонирхлоо илэрхийлсэн талаар мэдэгдсэн.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж