Улаанталбайд хамтарсан бэлтгэл хийж байна

Хуучирсан мэдээ: 2015.04.29-нд нийтлэгдсэн

Улаанталбайд хамтарсан бэлтгэл хийж байна

Аугаа их Эх орны дайны  ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан монгол цэргүүд ОХУ-ын Москва хотын Улаан талбайд, монгол хүүхдүүд ОХУ-ын Ангарск хотод ялалтын парадад жагсахаар болсон юм. Ялалтын парадад оролцохоор Москваг зорьсон монголын цэргүүд Улаанталбайд ОХУ болон бусад орны цэргүүдтэй хамтран бэлтгэл хийж эхэлжээ.

Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн баярын цэргийн ёслолын жагсаалд  14 000 цэргийн алба хаагч, 194 нэгж хуягт техник, 150 онгоц, нисдэг тэрэг оролцуулан явуулахаар төлөвлөснөөс гадна тус улсын 26 хотод цэргийн жагсаалыг явуулахаар бэлтгэж байна. Монгол Улс, БНХАУ, Энэтхэг, Азербайжан, Армян, Беларусь, Тажикстан, Казакстан, Киргизстан, Серби зэрэг 10 улсын Зэвсэгт хүчнээс тус бүр 70 цэргийн алба хаагч бүхий нэг нэг ялалтын парадад хөл тавина.

Г.ТУУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж