Финландын тэнгисийн арми Хельсинки хотын ойролцоо дөхөж ирсэн үл мэдэх шумбагч биетийг бөмбөгджээ. Финландын эрэг орчим Балтын тэнгисийн гүнд өнгөрсөн хоёр өдөр дараалан үл мэдэх шумбагч биет үзэгдсэн аж.
Финландын тэнгисийн ажиллагааг удирдсан дарга Олави Янтунен Балтын тэнгист өнгөрсөн мягмар гаригт дахин илэрсэн шумбагч биетийг анзаарсан гэдгээ илтгэн гал нээсэн бөгөөд сөнөөх зорилгогүй байсан хэмээн “Helsingin Sanomat” сонинд ярьсан байна. Финландын батлан хамгаалахын сайд тэрхүү шумбагч биетийг шумбагч хөлөг байсан хэмээн таамаглажээ.
Өмнө нь өнгөрсөн аравдугаар сард Шведийн тэнгисийн арми Стокшольм хотын ойролцоо дөхөж ирсэн гадны шумбагчийг хайн эрэл хийж байсан юм.
Хөрш ОХУ-ын цэрэг армийн сургуулилт Финландын санааг зовоох болсон байна. Финланд улс НАТО-гийн гишүүн бус боловч Украины хямралаас хойш Барууны армиудтай хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх болжээ. Финланд энэ дөрөвдүгээр сарын эхээр Скандинавын орнуудтай батлан хамгаалахын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсон юм.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС