Монголын оюутны холбоо, Улаанбаатар хотын цагдаагийн газар хамтран хамтран "Оюутан цагдаа" хөтөлбөрийг өнгөрсөн онд хэрэгжүүлсэн бол энэ онд дахин үргэлжлүүлэхээр болжээ. Нийтдээ 150 оюутанг ирэх сарын 5-наас уг хөтөлбөрт бүртгэхээр болсон байна. Өнгөрсөн жил хөтөлбөрт 88 оюутан хамрагдсан ба нэг цагийн хөлс нь 3500-4000 төгрөг байсан юм. Тус хөтөлбөрийн зорилго нь жуулчдын аюулгүй байдлыг хангах, тэдэнд зөвлөгөө мэдээлэл өгөх зорилгоор англи хэлний анхан болон дунд шатны мэдлэгтэй оюутан залуучуудыг “Оюутан цагдаа” хөтөлбөрт хамруулдаг юм.
О.САР