Чернобылийн ойд түймэр гарчээ

Хуучирсан мэдээ: 2015.04.29-нд нийтлэгдсэн

Чернобылийн ойд түймэр гарчээ

 

Украины Чернобылийн АЦС-ын эргэн тойрны ой модонд түймэр гарчээ. Украины Дотоод хэргийн сайд Арсен Абаковын мэдээлснээр АЦС-ын орохыг хориглосон бүс дэх 400 орчим га ой түймэрт шатсан байна. Украины онцгой байдлын албаны 200 орчим гал сөнөөгч нисдэг тэрэг, хүнд машин ашиглан, ойн түймрийг АЦС-д хүрэхээс 15-20 км зайд зогсоож чаджээ. Украины албаныхан АЦС-ын эргэн тойрны ойд санаатай түймэр тавьсан байж магадгүй хэмээн сэжиглэж, хамгаалалтыг нь чангатгажээ. Түймрийн улмаас Чернобыль орчмын агаар дахь цацрагийн хэмжээнд өөрчлөлт ороогүй гэдгийг Украины Засгийн газраас мэдээлжээ.

 

Чернобылийн АЦС-ыг 1986 онд болсон дэлбэрэлтээс хойш ашиглахаа больсон юм. Дэлхийн түүхэн дэх хамгийн том  тэрхүү цөмийн ослын улмаас ойр орчмын газар нутаг цацраг идэвхит бодист хордсон аж. Өнөөдрийг хүртэл Чернобылийн АЦС-ын ойролцоох 30 км-т орохыг хориглосон тусгай бүс татсан хэвээр байгаа юм.

 

Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж