Тавантолгойг хэлэлцэхийг хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2015.04.29-нд нийтлэгдсэн

Тавантолгойг хэлэлцэхийг хойшлууллаа

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх байсан ч Ажлын хэсэг байгуулах ёстой гэсэн шалтгаанаар хойшлуулсан байна. Хууль зүйн болон Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулсны дараа энэ асуудлыг байнгын хороодоор хэлэлцэх юм байна.

Энэ талаар Монгол Улсын сайд М.Энхсайхан “ЭЗБХороо ТТ төслийг хэлэлцэх асуудлыг УИХ-ын даргын хүсэлтээр хойшлууллаа. Ажлын хэсэг байгуулах гэнэ” хэмээн жиргэжээ.

С.СҮРЭН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж