“Монгол 999” мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2015.04.29-нд нийтлэгдсэн

“Монгол 999” мэдээлэл хийнэ

Өнөөдөр хаана, юу болох талаар тоймлон мэдээлж байна.

08.00 цагт Хууль сахиулах байгууллагуудын сэтгэл судлаач, мэргэжилтнүүдийн туршлага солилцох сургалт зөвлөгөөнийг зохион байгуулна. Сургалт, зөвлөгөөнд ЦЕГ, ХХЕГ, ШШГЕГ, ОБЕГ, ИХШХЕГ, ТЕГ, ШШҮХ-гийн албан хаагчид оролцож, Хууль сахиулах салбарт сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэнэ.
 
09.30 цагт
Баянзүрх дүүрэг байгуулагдсаны 50жилиийн ой МУГТ ОУИМастер Д.Эрдэнэбилэгийн нэрэмжит цэцэрлэгийн насны хүүхдийн 100 буудалт даамны тэмцээн 147 р цэцэрлэг дээр болно.
 
10.00 цагт ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд “Онлайн эрх чөлөө” эвслийн Сайд нарын 5 дугаар бага хуралд зориулсан хэвлэлийн хурал зарлаж байна.
 
11.00 цагт
Энэ сарын 26-нд явагдсан Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн тухай БНКазУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд К.Кобландин мэдэгдэл хийнэ.
 
11.00 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Монголын волейболын холбооноос Улаанбаатарт ирэх сарын 10-15-нд зохион байгуулах Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах волейболын тэмцээний талаар мэдээлэл хийнэ.
 
11.30 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвдТавантолгойн хувьцааны асуудал, Монголын Улсын хөгжлийн шинэ гарцын талаар Иргэний хөдөлгөөний нэгдсэн холбоо, Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үндэсний ассоциаци, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, “Монгол-999” үндэсний нэгдсэн компанийн төлөөлөл мэдээлэл хийнэ.
 
12.00 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд МУБИС-аас “Боловсролын судалгаа инновацийн хөгжил” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.
 
12.30 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс Шийдлийн Засгийн газраас тусгай зориулалтын ан агнуурын талаар баримталж буй бодлогын эерэг, сөрөг байр суурийн талаар мэдээлэл хийнэ.
 
15.00 цагт "Blue sky" цамхагийн 3-р давхрын хурлын танхимд Монголын мэргэжлийн боловсролы, сургалтын салбарт хандив тусламж үзүүлж байгаа, төрөл бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа донор байгууллагынхантай Хөдөлмөрийн сайд С.Чинзориг уулзана.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж