Ходорковский ял тулгасныг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Ходорковский ял тулгасныг эсэргүүцэв

Өмнө нь Оросын газрын тосны “Юкос” компанийн захирал байсан Михайл Ходорковскийд газрын тос, газрын тосны орлого шамшигдуулсан хэргээр прокурорын алба нэмж ял тулгаж байгаа талаар энэ нь ямар ч логикгүй, дотроо зөрчилтэй зүйл гэж тэр мэдэгдсэн байна. Өмнө нь Оросын хамгийн баян хүн байсан Ходорковский татвараас зайлсхийсэн, залилсан хэргээр найман жил шоронд ял эдлээд байгаа юм. Түүнийг 1999-2003 оны хооронд Юкос компаний ашиг 15.8 тэрбум ам.долларын 9.6 тэрбум ам.долларыг хувьдаа завшиж, 350 сая тонн газрын тос хувьдаа ашигласан гэж нэмж буруутгаж байна.
Тэрээр энэ нэмэлт ялыг үгүйсгэж байгаа бөгөөд “Энэ ямар төлөвлөгөө болохыг би мэдэхгүй. Хэн үүнийг боловсруулсан бэ? Хэн ч Юкосоос хулгай хийх төлөвлөгөө хийж байгаагүй. Хэрвээ ийм зүйл болсон байлаа ч түүний ард би байгаагүй” гэж мэдэгдсэн. Тэрээр түүнийг буруутгаж байгаа зүйлс нь ямар ч баримтгүй, түүнчлэн түүнийг тэнд ажиллаагүй байхад, “Юкос”-ын өөр дарга, захирлуудын үеийн асуудлыг түүнтэй холбон хольж хутган буруутгаж байна гэж мэдэгдсэн. Тэгээд түүнийг яг ямар үндэслэлээр буруутгаж байгааг ойлгохгүй байгаа учраас үндэслэл баримтуудыг нарийн нягталж тодруулах хэрэгтэй гэж шүүхэд мэдэгдсэн байна.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж